Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

П.Оюунчимэг: Хүний эрхийн боловсролыг түгээх чухал арга нь ном, товхимол

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 12 сарын 9
Зууны мэдээ

ХЭҮК-оос Үндэсний төв номын санд “Хүний эрхийн боловсролыг түгээх нь” уулзалт арга хэмжээг зохион байгуулав.

Уулзалтын хүрээнд ХЭҮК-ийнхон 14 төрлийн ном, гарын авлагыг номын сангийнханд хүлээлгэн өгсөн юм.

Хүний эрхийн боловсролыг түгээх хамгийн түгээмэл арга нь ном, товхимол аж.

Тиймээс номын сангаар дамжуулж оюутан залуус, эрдэмтэн судлаачдад хүргэх нь ач холбогдолтой гэж Комиссын гишүүн П.Оюунчимэг уулзалтын үеэр ярив.

Дэлхий нийтийн хэмжээнд 1993 оноос эхлэн хүний эрхийн боловсролыг тодорхой хугацаатай хөтөлбөрүүдээр дамжуулан олон нийтэд түгээж эхэлжээ.

Үүний дотор ном, товхимол хамгийн үр өгөөжтэй арга хэмжээ болсоор иржээ. Энэ тухай Комиссын гишүүн П.Оюунчимэг “Аливаа судалгааны бүтээл, хууль, дүрэм журам зохиоход хүний эрхийн үндсэн зарчмуудын тухай ойлголтууд суурь болдог.

Өнгөрсөн хугацаанд бид хүний эрхийн чиглэлээр олон төрлийн сургалт явуулж байсан.

Ном, товхимол хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх хамгийн түгээмэл арга байдаг” гэв. ХЭҮК-оос номын сангуудад түгээж байгаа ном, товхимолууд хуучных бөгөөд хэвлэл, орчуулгын материал, Монгол Улсаас НҮБ-д хүргүүлж байсан илтгэл айлтгалууд, НҮБ-аас манайд ирүүлсэн зөвлөмжүүд аж.

Түүнчлэн хэвлэгдсэн анх удаа Хүний эрхийн товч тайлбар толь болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн хүнйи эрхийн асуудлыг хөндсөн нийтлэлүүдийг багцалсан ном зэрэг багтжээ.

 

Зураг