“Хүмүүс бүхэл долоо хоногийн турш баасан гаригийг хүлээж, бүхэл жилийн турш зуны улирлыг хүлээж, бүхэл амьдралынхаа турш аз жаргалыг хүлээдэг”
Би сүүлийн үед позитив сэтгэл судлалын талаар унших, судлах их дуртай болоод байгаа. амьдралын эерэг талуудад илүү анхаарал хандуулдаг түүнчлэн бидний ямар үйлдэл, эрмэлзэл, сэдлүүд илүү сайхан амьдрал руу хөтөлдөг вэ гэдгийг шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан судалдаг сэтгэл судлалын салбар юм.
Дараах арван судалгааны үр дүн таны аз жаргалыг харах өнцгийг өөрчилнө хэмээн найдаж байна.
- Эд хөрөнгөөс Эрүүл мэнд рүү | Харвард Бизнесийн Сургууль, 2009. Эндээс аз жаргал ба орлогын түвшин хоорондоо хамааралтай нь харагдана. Хүмүүс суурь хэрэгцээгээ хангахад асуудалтай байгаа үедээ (өөрөөр хэлбэл бага орлоготой байгаа үедээ) эд хөрөнгийн аз жаргалд нөлөөлөх нөлөө 100% гэж хэт өндөр үнэлэх хандлагатай байдаг. Гэвч ихэнх “баян” хүмүүс үүнийг няцаадаг шүү дээ.
- Худалдан авалт нь илүү аз жаргал руу хөтөлдөг | Сан Франциско Мужийн Их Сургууль, 2009. Эд хөрөнгө худалдаж авах тухай биш, Ингэснээр илүү өндөр түвшний хэрэгцээ буюу хүмүүстэй холбогдох, амьд байгаагаа мэдрэх зэрэг хэрэгцээг хангадаг байна.
- Талархлын шинжлэх ухаан | Пенсилванийн Их Сургууль, 2005. Аз жаргалтай амьдрахад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсүүдийн нэг нь бусдад хэр их талархал илэрхийлж байгаагаар хэмжигдэнэ гэнэ.
- Итгэл, Ёс зүй болон Окситоцин | Клармонтийн Их Сургууль, 2011. Судалгааны үр дүнгээр сэтгэл судлаачид окситоцины (хайр дурлалын үед ялгардаг гормон) хэмжээ ихсэхэд хүний итгэл найдвар, эмпати, ёс суртахууны хэм хэмжээ нь нэмэгддэг гэжээ. Тэврэлт, найрсаг мэндчилгээ, инээмсэглэл, халуун дулаан орчин бүрдүүлэх зэрэг энгийн харилцааны хэлбэрүүдээр окситоцины хэмжээгээ нэмэгдүүлж аз жаргалтай болох боломжтой юм.
Тэврэлт, найрсаг мэндчилгээ, инээмсэглэл, халуун дулаан орчин бүрдүүлэх зэрэг энгийн харилцааны хэлбэрүүдээр окситоцины хэмжээгээ нэмэгдүүлж, аз жаргалтай болох боломжтой.
- Илүү сайхан өдрийн төлөө инээмсэглэ | Мичиган Мужийн Их Сургууль, 2011. Сайн сайхан зүйл бодож инээх нь таны төлөв байдлыг шууд л сайжруулна. Яг одоо аз жаргалтай мөчүүдээ дурсан инээмсэглээрэй.
- Аз жаргалын тархалт | Калифорнийн Их Сургууль, 2008. Энэхүү судалгааны үр дүнгээр, аз жаргалтай хүмүүсээр хүрээлүүлдэг хүмүүс ирээдүйд илүү их аз жаргалтай болох хандлагатай байдаг. Тиймээс
- Сайхан сэтгэл үнэлэгддэг | Британи Колумбын Их Сургууль, 2012. Энэхүү судалгааг дунд сургуулийн сурагчдын дунд явуулжээ. Ингээд, бусдад илүү эелдэг ханддаг сурагчид хамт олон дундаа нилээд өндрөөр үнэлэгддэг гэсэн үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл,
- Ажлын өдрүүдээр дасгал хийдэг хүмүүс илүү аз жаргалтай байдаг | Бристолын Их Сургууль, 2008. Дасгал хийсний дараа хүний төлөв байдал огцом сайжирдаг. Түүнчлэн, байна.
- Сайн дурын ажил хийх нь нийгмийн эрүүл мэндийн оролцоо юу? | Экситерийн Их Сургууль, Анагаахын Сургууль. 2013. Үр дүнгээр, тэр ч бүү хэл сэтгэцийн эмгэгээс эдгэрэхэд тусладаг байна. Бусдад цаг заваа зарцуулсны хариуд зөвхөн хүний ерөнхий төлөв байдал сайжрах, амьдралаас авах таашаал нэмэгдэхээс гадна депрессийн түвшинг бууруулдаг мөн эрт нас барах эрсдлийг багасгахад нөлөөлдөг гэж үзжээ.
- Бусдад мөнгө зарцуулах нь аз жаргалыг нэмэгдүүлдэг | Калифорнийн Их Сургууль, 2008. Энэхүү судалгаагаар хүмүүс мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь хэр их мөнгө олдогтой адил чухал гэдэг санааг дэвшүүлж. Ялангуяа, өөрийн орлогоос ч илүү их хэмжээний мөнгийг бусдад зарцуулах нь маш их аз жаргалыг авчирдаг байна. Тиймээс алив, өгөөмөр байцгаая, бусдад туслацгаая. Та дараа нь талархах болно.
Б. Алтанцэцэг
Эх сурвалж: www.setgel.org
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!