Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпин: Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзнэ

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:32 2014/08/22

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли -Юань нар Чингисийн хүрээ жуулчны баазад "Бэсрэг наадам" үзэж сонирхлоо. Ингэснээр БНХАУ-ын Дарга Си Зиньпиний манай улсад хийж буй Төрийн айлчлал өндөрлөж байна. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

БЭСРЭГ НААДМЫН ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ.  

16:20 2014/08/22

БНХАУ-ын Дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үзэж сонирхлоо.

 Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

11:29 2014/08/22

Си Зиньпин: Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна

УИХ-ын Хүндэтгэлийн чуулганд БНХАУ-ын Дарга Си Зиньпин яг одоо үг хэлж байна. Түүний хэлж буй үгнээс:

УИХ-д зочлон найз нар та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхнээр дамжуулж Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. 2008 онд би Монгол улсад БНХАУ-ын Дэд даргын хувиар ирсэн. 

Өчигдөр би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийлээ. Саяхан би УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа. Хятад, Монгол харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлж байна. 

"Хүлгийн сайныг унаж мэддэг, Хүний сайныг ханилж байж мэддэг". Танай улсаас шинэ Хятад улсад тусалсан тусыг бид хэзээ ч мартахгүй. Хятад, Монголын найрсаг харилцааны дагуу бид Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзнэ. Бидний харилцаа өндөр түвшинд шилжиж байгааг баяртайгаар тэмдэглэн хэлж байна. 

Харилцаа Иж бүрэн түншлэлд шилжсэн нь яг цагаа олсон зүйл боллоо. 

... Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны арваннэгдүгээр сард болох АПЕК-ийн Удирдагч нарын уулзалтанд оролцохыг урьж байна. УИХ-ын дарга З.Энхболдыг энэ жил БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийг урьж байна. 

... Улаанбаатарын яриа хэлэлцээг бид дэмжиж байна. 

Монголын санаачилсан талын зам хөтөлбөрийг дэмжиж байна. 

Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна" гэлээ. 

Хүндэтгэлийн чуулганд БНХАУ-ын Дарга Си Зиньпиний хэлсэн үг бүрэн эхээр - https://ikon.mn/n/9pb

11:09 2014/08/22

УИХ-ын Хүндэтгэлийн чуулган:

УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД эндээс уншаарай.

10:07 2014/08/22

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНД БАРААЛХАВДэлгэрэнгүй - https://ikon.mn/n/9o7

Гэрэл зургийг УИХ-ын Тамгын газраас ашиглав.

ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНД БАРААЛХЛАА -Дэлгэрэнгүй - https://ikon.mn/n/9o3

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

20:29 2014/08/21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд хоёр орны хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ "БНХАУ-ын дарга Си Зиньпин миний урилгаар манай оронд БНХАУ-ын даргын хувиар анхны төрийн айлчлалаа хийж байна. Энэ айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлөвийг тодорхойлсон түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал санал нэгдлээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин бид хоёр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны өргөтгөсөн хэлэлцээр хийлээ. Уулзалт хэлэлцээр найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Бид хоёр талын сонирхсон олон асуудлаар санал солилцож, чухал тохиролцоонд хүрлээ. Хамгийн гол нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэж үзэж цаашид уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд бид гарын үсэг зурлаа. Би уг тунхаглалын үндсэн зарчмуудыг энд онцгойлон дурдахыг хүсэж байна.

Үүнд “Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх” гэж тодорхойллоо. 

Дээр нь нэмж “Талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй... тийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг” онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн энэ хамтарсан тунхаглал бол манай хоёр орны харилцааны суурийг тодорхойлсон, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш, нээлттэй харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм. Уг баримт бичиг бол БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын онцгой түүхэн ач холбогдлыг илэрхийлж байгаа юм.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын Засгийн Газрын болон төрийн яам байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хооронд чухал яриа хэлэлцээ хийгдэж 30 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурж байна. Эдгээр нь энэ айлчлалын агуулга, ажил хэрэгч талыг илтгэж байгаа юм.  

Би дээрхээс далайд гарцгүй орны хувьд Монгол Улс БНХАУ-тай төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсныг онцгойлон дурьдахыг хүсэж байна. Энд бид далайн боомт, төмөр замын шинэ гарцууд, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, хөнгөлөлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа. 

... "Хувьтай хүн хурнаар гэдэг. Энэ бол та бүхэн манай оронд сайхан сэтгэлээр ирснийг болон манай ард түмэн ч Та бүхнийг сайхан сэтгэлээр угтаж буйн илэрхийлэл юм" гэлээ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ.

Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР mpa.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ "... Бататган давтан хэлье. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзнэ. 

... Монголын талаас санаачилсан БНХАУ, Монгол Улс, ОХУ -ын хамтарсан уулзалтыг ч дэмжиж байна. Мөн Талын зам төслийг ч дэмжиж хамтран ажиллах болно. 

Арваннэгдүгээр сард манай улсад АПЕК-ын чуулган болно. Энэ чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч таныг дахин урьж байна. 

БНХАУ Монгол Улсын сайн найз, сайн хөрш болоход бэлэн байна. 

...Хамтын ажиллагааны бороо ирж байна" гэлээ. 

БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНИЙ ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ. 

19:19 2014/08/21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд хоёр орны хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна.

19:02 2014/08/21

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Гарын үсэг зурсан баримт бичгүүд:

  1. Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал -Дэлгэрэнгүй - https://ikon.mn/n/9oe
  2. Монгол, Хятадын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протокол
  3. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол
  4. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох протокол -Дэлгэрэнгүйhttps://ikon.mn/n/9n1
  5. Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
  6. Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр - Дэлгэрэнгүйhttps://ikon.mn/n/9nc 
  7. Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  8. “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  9. Монгол Улсын Уул, уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг 
  10. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  11. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр
  12. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
  13. Хятадын талын тусламжаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх тухай Засгийн газар хоорондын солилцох захидал
  14. Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  15. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Цахим эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  16. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Шинэ зууны боловсрол төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  17. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Том оврын тракторын худалдан авах төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  18. Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр
  19. Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам хооронд улсын нэгдсэн лаборатори хамтран байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  20. Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам хооронд харилцан эрдэмтэн солилцох тухай хэлэлцээр
  21. Монгол Улсын ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын соёлын солилцооны протокол
  22. Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт юань, төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ - Дэлгэрэнгүй - https://ikon.mn/n/9na
  23. Монгол Банк, Хятадын Банкны хяналтын хороо хоорондын хяналтын хамтын ажиллагааны санамж бичиг
  24. Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг
  25. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Г хэсэг орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр
  26. 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр - Дэлгэрэнгүй - https://ikon.mn/n/9n7

Төрийн айлчлалын үеэр Засгийн газар, байгууллага хоорондын 25 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Бусад:

  • ЭЗХЯ-наас боловсруулж байгуулсан САНАМЖ БИЧИГ, ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР - Дэлгэрэнгүй - https://ikon.mn/n/9oj
  • "Эрдэнэс Монгол" Хятадын Төмөр замын байгууламжийн корпорацитай хамтарна -  https://ikon.mn/n/9n8
  • Б.Нямтайшир: Адуунчулуун болон Нарийнсухайтын цахилгаан станц барих төсөл 500-600 орчим сая долларын өртөгтэй - https://ikon.mn/n/9mz

18:02 2014/08/21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд эхлэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох гэж байна.

16:45 2014/08/21

Төрийн ордны А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нарын албан ёсны хэлэлцээр эхэллээ. 

16:08 2014/08/21

ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДАХЬ УГТАХ ЁСЛОЛЫН ФОТО ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарыг  Чингисийн талбайд албан ёсоор угтах ёслол боллоо. Үүний дараа хүндэт зочид Төрийн ордонд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

 Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР mpa.mn 

13:09 2014/08/21

11 жилийн хугацаанд тасарсан БНХАУ-ын даргын айлчлалаар тус улсын нөлөө бүхий сайд, дарга нар манай улсад хүрэлцэн ирээд байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Хятадын даргыг дагалдан Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны хоёр ч гишүүн ирж байгаа нь энэхүү айлчлалд БНХАУ-ын тал ч өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж байна. 

iKon.mn тус айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийг танилцуулж байна. 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

  • Ван Хунин  (ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Бодлого төлөвлөлт судалгааны тэнхимийн эрхлэгч)
  • Ли Жаньшу  (ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын хэлтсийн нарийн бичгийн дарга, Төв хорооны Тамгын газрын дарга)
  • Ян Жаньшу (Төрийн зөвлөлийн гишүүн)
  • Ван И (Гадаад хэргийн сайд)
  • Сюй Шаоши (Хөгжил шинэчлэлийн хорооны дарга)
  • Гао Хучөн (Худалдааны сайд)
  • Лю Хө (Төв хорооны Санхүүгийн удирдах ажлын хэсгийн албаны дарга, Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга)
  • Ван Сяолун (БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд)
  • Жан Лэйлэй (Элчин сайдын гэргий)
  • Дин Сюэсян (Төв Хорооны Тамгын газрын дэд дарга, БНХАУ-ын даргын ажлын албаны дарга)
  • Лю Зеньчао (Гадаад хэргийн туслах сайд)

11:10 2014/08/21

Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР mpa.mn 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Тэрээр гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардав. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв.

"ЧИНГИС ХААН" нисэх онгоцны буудлаас бэлтгэсэн ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

Өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Чингисийн талбайд БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтан авна.

09:14 2014/08/21

- 11 ЖИЛИЙН ДАРАА ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ -

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр манай улсад Төрийн айлчлал хийх гэж байна. Тэрбээр 11.20 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардах бөгөөд 16.00 цагт Чингисийн талбайд угтах ёслол болно. 

Энэхүү айлчлалаас хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлээс Иж бүрэн стратегийн түншлэл болон өргөжинө. Мөн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтдаа эхлүүлэх, тохиролцох алхам хийгдэнэ гэж үзэж байна. 

Тухайлбал, том хэмжээний эрчим хүч ба дэд бүтцийн гэрээнүүд, хий нийлүүлэх гэрээ,  2019 онд ашиглалтанд оруулах нүүрснээс хий гаргах хоёр үйлдвэрийн гэрээ байгуулагдаж магадгүй байна. 

Мөн барилгын салбарт болон аж үйлдвэрийн парк барих асуудлыг хэлэлцэж магадгүй юм. Дээрхээс гадна тээврийн салбарт томоохон төсөл хэрэгжих байна. Хятадын гадаад явдлын яамнаас Хятад Монголын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ талаар мэдэгдээд байна. Манай орны хувьд Хятадаар дамжин далайн гарцтай болох нь стратегийн ач холбогдолтой байгаа билээ. 

Нүүрснээс хий гаргах төслийн тухайд Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэхдээ "Энэ бол манайд хэрэгжих хамгийн бодитой томоохон төсөл. Ямар ч байсан хоёр, гурван тэрбум ам.доллараар томоохон төсөл эхлэх тухай яригдаж байна. Энэ нь “Оюу Толгой” шиг том төсөл биш. Гэхдээ байгаль, экологи, эдийн засгийн үр ашиг талаасаа маш чухал төсөл. Үүнийг эхлүүлэх гол тохиролцоонууд хийгдэнэ" гэж мэдэгдсэн юм.

Мөн транзит тээврийн тухай "Транзит тээврийн хувьд хугацаа, хэмжээ, хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргийн асуудлууд байгаа. Тус асуудлаар Хятадын тал маш нааштай байгаа. Энэ нь түүхэн чухал арга хэмжээ болно гэж найдаж байгаа" гэсэн юм. 

Тэгэхээр Хятадын даргын хувьд 11 жилийн дараа хийж буй энэ айлчлал хоёр орны хувьд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх түүний дотор эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран эхлүүлэх өндөр үр дүнтэй айлчлал болно гэж судлаачид үзэж байна. 

Монголын талаас улстөрийн хүрээнд тавих хэд хэдэн санал, санаачлагыг Хятадын талд тавихаар бэлдээд байгаа юм. Гэхдээ энэ бүгдийг айлчлалын үр дүнтэй хамт мэдээлэхийг албаныхан чухалчилж байна. 

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад:

  • Биеийн тамирын ордон, 
  • Төв цэнгэлдэх хүрээлэн, 
  • Яармагийн гүүр, 
  • орон сууц, 
  • Толгойтын цахилгаан станц, 
  • Шувуун фабрик, 
  • Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат,
  • Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, 
  • Замын-Үүд-Эрээний автозам, 
  • Спортын ордон барих төслийн барилга, 
  • Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг байгуулж байсан бол зээлийн хөрөнгөөр одоогийн байдлаар:

  • Орон сууцны хороолол, дэд бүтэц,  
  • Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, 
  • Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, 
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, 
  • Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төсөл хэрэгжиж байна. Өмнөд хөрш өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг билээ. 

Хятадын 7000 гаруй компани Монголд үйл ажиллагаа явуулдаг
Өнгөрсөн жил Монгол Хятадын худалдаа  зургаан тэрбум ам.долларт хүрсэн талаар PURPLEBOOK мэдээллээ. 

Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 15 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн Хятадын Монгол дахь хөрөнгө оруулалт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.  Монголын уул уурхай, эрчим хүч, барилга, мэдээллийн технологийн салбарт нийт 7.000 гаруй Хятадын компани ажиллаж байна.

ИНФОГРАФИК: Монгол Улс ба БНХАУ /зураг дээр дарж томруулж үзнэ үү/

  • УНШИГЧ ТА БҮХЭН БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.
  • ХАРИН СИ ЗИНЬПИНИЙ ГЭРГИЙ ПЕНГ ЛИЮАНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ. 
  • Бусад мэдээллийг ЭНЭ ТУХАЙ ХЭСГЭЭС уншина уу. 