БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол, Хятад хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хооронд гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Гадаад Харилцааны яаманд боллоо.
Аж ахуй нэгжүүдийн хооронд дараах хэлэлцээр, хамтран ажиллах санамж бичиг байгуулагдлаа.
Энэ үеэр “МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир “Адуунчулууны 300 мвт болон Нарийнсухайтын 195мвт-ын цахилгаан станц барих төсөл нь нийтдээ 500-600 орчим сая долларын өртөгтэй төсөл байгаа.
Хэлэлцээрийн дагуу түлхүүр хүлээж авах нөхцөлөөр буюу бүх ажлыг Хятадын тал хийсний дараа манайх хүлээж авахаар боллоо. Харбины Олон улсын эрчим хүчний компани нь Хятаддаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй компани юм” гэлээ.
Адуунчулууны уурхайг 2019 оноос ашиглаж эхлэх учир 300 мвт-ын цахилгаан станц 2018 онд ашиглалтад орох юм байна.
Харин Нарийнсухайтын 195мвт цахилгаан станц 2017 онд ашиглалтад орно.
Гэрэл зургийг mpa.mn