Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.
Уулзалтын эхэнд ноён Си Зиньпин, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа бүхий л салбарт ахиц гарсан байгааг сайшааж байна. Энэ удаад БНХАУ-ын даргын хувиар анх удаа Монгол Улсад айлчилж байна гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд уулзалтанд оролцож буй УИХ-ын гишүүдийг танилцуулав.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!