Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпиний айлчлалын үеэр замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад 2014-08.21-22 ны хооронд айлчлах гэж байна.

Айлчлалтай холбогдуулан цагдаагийн байгууллага нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд хэв журмын хамгаалалт зохион байгуулна. 

Энэ үеэр Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэг /Төрийн ордны орчим/-ийн нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэнэ.

Иймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.