Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Монгол" Хятадын Төмөр замын байгууламжийн корпорацитай хамтарна

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Ерөнхийлөгч ноён Си Зиньпиний Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд "Эрдэнэс Монгол" ХХК нь БНХАУ-ын "Хятадын Төмөр замын барилга байгууламжийн корпораци /China Railway Engineering corporation/ -тай Хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал О.Сайнбуян, Хятадын төмөр зам корпорацийг төлөөлж  дэд захирал Ли Хуй нар гарын үсэг зурсан юм.

Талууд Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Үүнд:

  • Уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа нэгтгэн уялдуулах
     
  • Уул уурхайн бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, бараа материалын ханган нийлүүлэлт,уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт,
    борлуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, логистик зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломж, нөхцлийг судлах;

     
  • Монголын талын инженер, техникийн ажилтнуудыг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх, Өөрсдийн хэрэгжүүлж буй уул уурхайн төсөлд удирдпага болон инженер техникийн ажилтнуудыг богино хугацааны судалгаа, сургалтад хамруулах;
     
  • Уул уурхайн эрэл хайгуулын чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах

Энэхүү санамж бичгийг байгуулснаар "Эрдэнэс Монгол" ХХК нь салбартаа тэргүүлэгч, дэлхийн хэмжээний томоохон компани болох БНХАУ-ын Хятадын Төмөр замын барилга байгууламжийн корпорацитай уул уурхай, дэд бүтцийн салбарт олон талт хамтын ажиллагааг өргөн хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж бүрдэх юм.