Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарыг Чингисийн талбайд албан ёсоор угтах ёслол боллоо.
Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Үүний дараа тэд Төрийн ордонд хүрэлцэн ирж, БНХАУ-ын дарга хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!