Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ.
Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа 7 дугаар сарын 11-ний 11:00 цагаас эхэлнэ. НААДМЫН ХӨТӨЛБӨР
Наадмын нээлт үзэх тасалбарыг өнөөдөр 10.00 цагаас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэллээ.
Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд үргэлжлүүлэн худалдана.
Наадмын тасалбары үнэ, суудлын байршил /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/
Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөг байна.
Энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!