• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Та ээлжийнхээ амралтыг авах гэж байна уу?

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Урин дулаан цаг ирж, хэн хүнгүй бүтэн жил ажилласан ажлынхаа эрч хүчийг нөхөхөөр ээлжийнхээ амралтыг авах гэж байгаа болов уу. Тэгвэл уншигч танд ээлжийн амралттай холбоотой мэдээллийг хүргэж байна.


-Ээлжийн амралтыг хэн эдлэх вэ?

- Хэрэв та төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт эдлэх эрхтэй.

-Ээлжийн амралтыг жил бүр эдлэх үү?

-Тиймээ. Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой.

-Ээлжийн амралтыг хэдий хугацаагаар ажилласны дараа авах вэ?

- Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.

-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?

Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. 

- Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.

-Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?

- Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна.

Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.

-Ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр ажилласан бол яах вэ?

- Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно.

Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.

Иймд ажил олгогчийн шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдлээгүй бол ямар хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг урьдчилан тохирох нь зүйтэй.

 

 

-Ээлжийн амралтыг нийт ажилчдад яаж зохицуулж эдлүүлэх вэ?

- Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийг гаргана. Ингэхдээ ажилчдын саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргаж, хуваарийг баталдаг. Хэрэв та хүсвэл ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж болно.

-Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?

- Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана.

Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

-Хэрэв ажилласан хугацаа нь жил хүрэхгүй бол яах вэ?

 - Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.

Жишээ нь: Ажилтан А байгууллагад 2006 оны 11 дүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.

-Ээлжийн амралтын олговроос шимтгэл, суутгал авах уу?

- Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг. 

-Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?

- Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бүр эдлэдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.

-Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй гэсэн үг үү?

- Тиймээ. Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй.

Үүнд:

  • Нийтээр амрах баярын өдрүүд;
     
  • Долоо хоногийн амралтын өдрүүд;
     
  • Жирэмсний болон амаржсаны амралт;
     
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
     
  • Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.

-Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?

-Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. 

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:

  • 6-10 жилд ажлын 3 өдөр;
     
  • 11-15 жилд ажлын 5 өдөр;
     
  • 16-20 жилд ажлын 7 өдөр;
     
  • 21-25 жилд ажлын 9 өдөр;
     
  • 26-31 жилд ажлын 11 өдөр;
     
  • 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.

-Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?

- Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг.

Үүнд:

  • Цэргийн жинхэнэ алба хаасан;
     
  • Тэтгэмжтэй чөлөөтэй байсан;
     
  • Техник мэргэжлийн сургуульд суралцсан;
     
  • 6 сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй юм.

Жишээлбэл, ажилтан 2006-2007 онд 3 сар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол энэ 3 сарын хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгүй гэсэн үг юм.

Эх сурвалж: Хөдөлмөрийн яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [103.80.210.18] 2021/4/26
2020 оны 12 сард төрсөн. 2021 онд 120 хоног дуусч байгаа ээлжийн амралт өгч болох уу
0 | 0 Хариулах
Зочиг [66.181.161.54] 2021/3/5
Ээлжийн амралтаа 8 сард аваад ажлаасаа гарсан өөр байгууллагад 6 сар болоод ээлжийн амралт авч болох уу
0 | 0 Хариулах
Enkhamgalan [202.55.188.81] 2021/3/4
2018 онд ажилд орсон 2020 онд 7 сард ээлжийн амралтаа аваад 10 хонож байхад ажлаас дуудагдаж ажилдаа орсон одоо 4 сард ажлаас гарах гэж байгаа ээлжийн амралтийг нөхөж бодуулах юм байна гэж ойлгож болохнээ
0 | 0 Хариулах
Enkhamgalan [202.55.188.81] 2021/3/4
Мэдээлэл өгсөнд баяраллаа
1 | 0 Хариулах
Баагий [59.153.87.58] 2020/11/27
Би 2020оны 3сард ажилд орсон юм аа тэгээд 2020оны ээлжийн амралт болон амралтын мөнгийг тооцуулж болох уу?
0 | 1 Хариулах
сүүгий [103.80.210.152] 2020/8/5
2020 оны 1 сард ажилд орсон одоо ээлжийн амралтаа авж болох бол уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.226] 2020/7/16
багш нарын ээлжийн амралт дээр ажилсан жилийн нэмэгдэл хоног орох уу
0 | 0 Хариулах
Сурмаа [66.181.161.46] 2020/6/19
Сюsn bnuu bi 2019 onii 10sar jiremsnii amraltaa awsan turhuus umnu tursnii daraa enged 120 honog amarsan ene hugtsaa amraltiin mungnuus hasagdtsan bn ingej bodoh ymuu
0 | 0 Хариулах
s [203.91.115.46] 2019/7/12
bi neg baiguulgad 2018-9 sard ajild orood 2019-8 sard ajilaasaa orgodoloo ogood garch bgn nadaa eeljiin amraltin mongo bodogdohuu ?
19 | 1 Хариулах
Зочин [66.181.166.226] 2020/7/16
бодогдон шүү https://www.legalinfo.mn/annex/details/5480?lawid=8356
0 | 1 Хариулах
Т [66.181.160.105] 2018/4/29
Би 2018 оны сард ээлжийн амралт, жирэмсний амралт 2 давхцах болчоод байгаа юм ийм тохиолдолд яах вэ? Амралтын мөнгө жирэмсний амралтын мөнгө 2ыг цуг олгож болох уу?
54 | 0 Хариулах
zochin [122.201.21.13] 2017/1/28
hi bi 2016ond 2sard amarsan odo 2017 1.15 naas amarch bga yuma http://chess-results.com/tnr260079.aspx?lan=1&art=9&fed=MGL&wi=821&snr=33getel amraltin honog baga garaad bh yuma tegdeg yum bolwuu
0 | 0 Хариулах
А [202.21.116.108] 2016/7/7
2014 оны 08 сарын 04-д ажилд орсон хүн 2015 оны амралтаа 2015,07 сард эдэлсэн.2016 оны амралтаа 2016.02 эдэлсэн.2016.07.18-д ажлаас чөлөөлөгдөж байгаа бол урьдчилж эдэлсэн амралтын хоногийн зөрүүг суутгахдаа 2016 онд ажлаас гарах хүртэлх нийт ажилласан сарын цалингийн дунджаар амралтаа бодох нь зөв үү
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.19] 2015/6/9
tsagaa olson medee bn
0 | 0 Хариулах
Зочин [202.179.11.107] 2014/6/12
bi eeljiin amraltaa 11 saraar bodchihson tegvel buruu yum bn zuruug nuhuj olgohoor yum bn te
0 | 0 Хариулах
Зочин [202.131.111.105] 2014/6/12
дундаж цалингийн зөрүүгээс л шалтгаална, цалин тогтмол бол дундаж нь нээх өөрчлөгдөхгүй байхдаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.226] 2020/7/16
багш нарын ээлжийн амралт 48 хоног дээр ажилсан жилийн нэмэгдэл хоног ордог уу
0 | 0 Хариулах
Зочин [202.131.221.134] 2014/6/12
гол нь амралтын хоногоос зөрүү гарна
0 | 0 Хариулах