Гадаадад 50-100 хувийн тэтгэлгээр суралцах боломжийг судлаарай

Оюутан залууст гадаадад 50-100 хувийн тэтгэлгээр суралцах боломж олгох “Гадаадын боловсрол” олон улсын тэтгэлэгт үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын боловсролын төлөөлөгчийн газар “Праксис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Нямхүүгээс тодрууллаа.
-Гадаадад суралцах хүсэлтэй залууст боломж олгох олон улсын үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Залуу насандаа гадны улсад боловсрол эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж, үнэлүүлээд, Монголдоо буцаж ирээд ирээдүйдээ өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн үзэл бодолтой залуус маш олон байна. Тиймээс ч тэдгээр залууст зориулан “Гадаадын боловсрол” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэнгээр сургууль төгсөгчид болон зэрэг ахиулах сонирхолтой залууст 50-100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг олгох юм.
-Уг үзэсгэлэн бусад боловсролын үзэсгэлэнгээс юугаараа ялгаатай болох бол?
-Ер нь тэтгэлгийн тухай мэдээлэл эцэг, эхчүүдэд бага байгаа учир хувиасаа мөнгө гаргаж хүүхдээ гадаадад сургаж байгаа. Тиймээс ч тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, аль байгууллагад хандах зэрэг мэдээллийг үнэн зөв, цэгцтэй өгье гэж бодсон.
“Гадаадын боловсрол” олон улсын тэтгэлэгт үзэсгэлэнг энэ сарын 13-15-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд талбайн урд талын Blue Sky Тower-ийн гурван давхарт зохион байгуулна.
Тухайлбал, Европын холбооны Кипр улсад Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн, тухайн улсад сурах зорилготой байхад л сургуулийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Заавал TOEFL, IELTS-ын өндөр оноо шаардахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ зэргийн мэдээллийг өөртөө цуглуулж байж л сонголтоо зөв хийнэ. Би гадаад, дотоодын олон үзэсгэлэнд оролцож, үзэж байсан.
Түүнээс харж байхад Монголд зохион байгуулагдаж байгаа зарим үзэсгэлэнгүүд хүнд өгөөжтэй зүйл нь орхигдоод байх шиг санагддаг. Учир нь хэдэн байгууллага цуглаад өөрсдийн ашгийн төлөө бага хэмжээний зүйл хийгээд дуусдаг. Харин энэ удаагийн үзэсгэлэн бол ямар ч ашгийн төлөө бус, такс төлж бүртгүүлэх шаардлагагүй. Мөн үзэсгэлэнд оролцож байгаа байгууллагууд нь тухайн салбартаа үнэлэгдчихсэн, улс орондоо олон оюутан суралцуулж байсан туршлагатай, тэтгэлэг авах боломжийг хамгийн сайн судалсан, улс улсдаа шилдэг гэсэн байгууллагууд оролцож байгаа.
-Олон улсын тэтгэлэгт үзэсгэлэнд хэчнээн улсын хэдэн сургууль оролцох вэ?
-Австралийн “Гэгээн Ундарга Холбоо” ТББ, Хятадын “Праксис” зэрэг тухайн салбартаа олон жил ажилласан, тухайн улсад сурах ямар боломжууд байгааг, ямар чадвартай хүүхэд аль төрлийн тэтгэлэгт хамрагдаж чадах эсэхийг мэддэг болчихсон байгууллагууд байгаа.
Түүнчлэн зуу зуун жилийн туршлагатай, нэр хүнд бүхий их сургуулиудын төлөөллийг урьж авчирсан. Одоогийн байдлаар манай үзэсгэлэнд АНУ, Англи, Австрали, Австри, Хятад, Тайвань, Солонгос, Кипр зэрэг 10 гаруй улсын 80 орчим их сургуулийн төлөөлөгчид нэгдэн, сургууль төгсөгчид болон зэрэг ахиулах сонирхолтой залууст 50-100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгч танилцуулна. Хэрвээ шалгуур үзүүлэлтэд нь тэнцвэл шууд тэтгэлэгтээ бүртгүүлэх боломжтой байх болно.
-Үзэсгэлэн хэзээ эхлээд хэдэн өдөр үргэлжлэх вэ?
-“Гадаадын боловсрол” олон улсын тэтгэлэгт үзэсгэлэнг энэ сарын 13-15-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд талбайн урд талын Blue Sky Тower-ийн гурван давхарт зохион байгуулна. Манай эцэг эхчүүдэд хүүхэд нь нэг удаа тэтгэлгийн шалгалт өгөөд тэнцээгүй бол дахин өөр тэтгэлэгт хамрагдаж болохгүй гэсэн ойлголт байдаг. Гэтэл дараагийн буюу өөр төрлийн тэтгэлэгт хамрагдах арга замууд олон байгаа. Тэр арга замуудыг энэ удаагийн үзэсгэллэнгээс мэдэж авч болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
