ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бага сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлалаа

ikon.mn
2014 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ жил нийслэлийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад зориулан 35,2 тэрбум төгрөгийг баталсан.  

Одоогоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн байгаа.

Харин Хан-Уул дүүргийн 10,14,15, Сонгинохайрхан дүүргийн 24,25, Баянзүрх дүүргийн 19,23, Чингэлтэй дүүргийн 12,17, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  зарлалаа.

Мөн Бага сургууль, цэцэрлэгийн барилга барих 10 газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас долоон байршлийн газрын асуудлыг газар эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцон шийдвэрлэжээ.