ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хархорин захын гүүрэн гарцыг зориулалтын дагуу ашиглана

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг
Хархорин захын гүүрэн гарцыг зориулалтын дагуу ашиглана

“Хар хорин” захын урд зам дээр гүүрэн гарц байдаг ч баар, зоогийн газар, үсчин зэргээр зориулалтын бус үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн. 

Тухайн хэсэгт зам тээв­рийн осол, гэмтэл ихээр гардаг төдийгүй за­мын хө­дөлгөөний ачаалал байнга нэмэгддэг гэж цаг­даагийн байгууллагаас үз­дэг.

Тус гүүрэн гарцыг зо­риулалтын дагуу ашиглах хүсэлтэй байгаагаа иргэд удаа дараа цагдаагийн бай­гууллага, СХД-ийн удирд­лагуудад илэрхийлсэн бай­на.

Тиймээс иргэдийн хү­сэлтийн дагуу дүүргээс тус захын удирдлагуудтай уулзаж, гүүрэн гарцыг ши­нэч­лэн, засварлаж зо­риу­лалтын дагуу ашиглах асуудлыг хэлэлцэж, са­нал солилцох ажлыг эх­лүүл­сэн байна.

Ингэхдээ өндөр настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэн, ачаа ба­раа­гаа зөөж байгаа иргэдэд зо­риулан гүүрэн гарцын хоёр талд цахилгаан шат хийхээр төлөвлөж байгаа аж.

Зураг