ҮЙЛ ЯВДАЛ: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд танилцуулна
Төрийн ордонд
09:00 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болно.
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд
11:00 цагт Дэлхийн сор бүтээлүүдийг Итали Улсаас эх орондоо авчирч “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурал болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Ард түмний төлөөллөөс УИХ тарахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Централ тауэрын 8 давхарт
11:30 цагт МИАТ ТӨХК нь ТОКИ апликейшнаар нислэгийн тийзийн захиалгын үйлчилгээг нэвтрүүлэх болсонтой холбогдуулан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
