Уншиж байна ...

Эпштейний баримтуудад нэр дурдагдсан экс Ерөнхийлөгч нар тайлбар хийв

Э.Тэмүүлэн, iKon.mn
17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримтуудыг АНУ-ын хууль зүйн яам өнгөрсөн сард нийтэд ил болгосон билээ.

Ил болгосон баримтад Ерөнхийлөгч асан Х.Баттулгийн нэр 81, Ц.Элбэгдоржийн нэр 46 удаа тус тус дурдагдсан. Тухайлбал Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь тусалсан Эпштейнд талархал илэрхийлж байсан бол Ц.Элбэгдорж Ж.Эпштейнтэй 2013 оны есдүгээр сарын 23-нд уулзаж байсан нь уг баримтад тодорхой бий.

ubn.mn сайтын сэтгүүлч Х.Баттулгаас Эпштейн агсантай ямар холбоотой байсныг нь лавлахад тэрбээр "Юу гэж тийм юм байх вэ дээ. Тийм юм байхгүй" гэдэг товч хариулт өгсөн юм. 

Харин дээрх баримттай холбоотойгоор цахим орчинд Shonkhor Oyunbat нэртэй нэгэн хэрэглэгч Ц.Элбэгдоржоос энэ талаар болон өргөж авсан хүүхдүүдийг нь лавлахад Ерөнхийлөгч асан доорх хариултыг өгчээ.

  • 1. Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.
  • 2. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу!
  • 3. Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй.
зураг