Уншиж байна ...

ЭПШТЕЙНИЙ БАРИМТУУД: Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгуульд ялахад нь тусалсан Эпштейнд талархал илэрхийлж байжээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримтуудыг АНУ-ын хууль зүйн яам өнгөрсөн Баасан гарагт сүүлийн байдлаар олон нийтэд ил болгосон билээ.

Асар их хэмжээтэй уг материалууд дотроос Монгол улс болон Монголын улс төрчдийн нэр дурдагдсан хэсгүүдийг шүүж үзээд эхний хэсгийг нийтэлж байна.

Хамгийн олон нэр дурдагдсан хувь хүмүүс нь:

  1. Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн 219 удаа
  2. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа
  3. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа
  4. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 4 удаа
  5. Либерти Партнерс компанийн захирал Ч.Ганбат 194 удаа тус тус дурдагджээ.

Ерөнхийдөө Монголын улс төрчдийн үүсгэсэн харилцаа холбоо нь гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлого, сонгууль гэх мэт сэдэвтэй байна.

Ерөнхийлөгч нар болон ерөнхий сайд шууд Эпштейнтэй харилцсан баримт олдсонгүй. Тэдний өмнөөс Пүрэвсүрэн, Ганбат нар харилцаж байжээ.

Ерөнхийдөө монголчууд Эпштейнтэй 2013 онд анх холбогдож, түүнийг баривчлагдах хүртэл буюу 2019 он хүртэл харилцсан харагдаж байна.

Тухайлбал ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны есдүгээр сарын 23-нд Эпштейнтэй анх удаа нүүр тулан уулзаж байжээ.

 

зураг
 

 

Энэ өдөр Эпштейн агсан Ч.Ганбаттай уулзах байсан ч уулзалтаа цуцалж, өмнөөсөө өөр хүн явуулсан байна.

 

зураг
 

 

Энэ уулзалтаас хойш Л.Пүрэвсүрэн нь Ц.Элбэгдоржийг төлөөлөн Эпштейнтэй харилцаж байжээ. Тэр Эпштейн агсныг Монголд урьж байсан нь дараах баримтаас харагдаж байна. Бас Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа ч үргэлжлүүлэн харилцаж байжээ.

 

зураг
 

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шууд харилцсан баримт байхгүй, нэр нь дөрвөн удаа дурдагдсаны гурав нь Ч.Ганбатын илгээсэн имэйлд байжээ. Харин тэр Лоренс Х.Саммерсийг эдийн засгийн хэлэлцүүлэгт оролцуулахаар Монголд урьсныг Саммерс сүүлд Эпштейнтэй зөвлөлдсөн байна.

 

зураг
 

 

Үүнд Эпштейн “Би оролцохгүй. Дэлхийн Банк яагаад оролцож байгаа юм бэ? Цаашдын ажилд саад болох вий” гэж хариулжээ.

 

зураг
 

 

Ч.Ганбатын хувьд ерөнхийлөгч асан Х.Баттулгын өмнөөс Эпштейнтэй харилцдаг гол хүн байсан байна. Тэрбээр 2013 оноос хойш Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар Эпштейнд байнга мэдээлж, Монголд криптовалют гаргах санааг ярилцаж байжээ.

 

зураг
 

 

2015 онд тэр Либерти Партнерс компанид нь асуудал гарч, гадаадад томилолтоор явсан хойгуур нь цагдаа нар түүний гэр, оффист нэгжлэг явуулж, бичиг баримт хураасан талаар Эпштейнд бичиж байсан байна.

 

зураг
 

 

Энэ үеэр Ганбат өндөр нууцлалын зэрэгтэй бичиг баримтыг бас илгээж байжээ.

 

зураг
 
зураг
 

 

Сүүлд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс Ганбат, Эпштейн болон түүний төлөөний хүмүүсийн хоорондын харилцаа идэвхжсэн байна. Энэ үеэс Ганбат ерөнхийлөгч асан Х.Баттулгын өмнөөс харилцаж эхэлжээ.

 

зураг
 

 

Ганбат 2017 оны сонгуулийн бүх үйл явцыг маш дэлгэрэнгүй Эпштейнд мэдээлж байжээ. Түүний бичсэн нэг имэйлд “On my side working on the Russian side” гэсэн өгүүлбэр байгаа нь анхаарал татаж байна. Энэ юу гэсэн утгатай үг болох нь тодорхой биш байгаа юм.

 

зураг
 

 

Ганбат сүүлд Х.Баттулгын ялалтын дараа Эпштейнд талархал илэрхийлээд биткоинтой холбоотой дараагийн хамтын ажиллагаагаа ярилцаж байсан байна.

 

зураг
 

 

Энэ үеэр Х.Баттулга бас сонгуульд ялахад нь тусалсан Эпштейнд талархлаа Ганбатаар дамжуулан илэрхийлжээ.

Уг талархалд “Таны тусламж дэмжлэгт баярлалаа! Төрийн мафитай тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэлж байна. Бидэнд таны цаашдын тусламж хэрэгтэй!” гэсэн байна.

 

зураг
 

 

Хариуд нь Эпштейн нэг хүнийг Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тэр хүний цалин хөлсийг төлөхөд бэлэн байгаагаа бичиж байсан байна. Мөн тухайн эмэгтэйн албан тушаалын талаар хүртэл ярилцаж байжээ

 

зураг
 

 

Уг эмэгтэй сүүлд Монголд ирж, Ганбаттай уулзжээ

 

зураг
 

 

Хамгийн сүүлд Ганбат 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Израилийн ерөнхий сайд асан Эхуд Баракт кибер аюулгүй байдлын салбарт хамтарч ажиллах санал тавьж имэил бичихдээ Эпштейний хаягт хуулбарыг нь явуулсан байна.

 

зураг
 

 

Энэ нь тэдний сүүлийн харилцаа байжээ. Жеффри Эпштейн нь 2019 оны долдугаар сард баривчлагдаж, наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.

Хамгийн сүүлийн имэилтэй холбогдуулан судлахад тухайн үед Монголын засгийн газар Израилийн тагнаж, чагнах системийг оруулж ирэх талаар ярилцаж байсан бололтой. Энэ талаар Жеффри Эпштейний Wikipedia хуудсанд дараах мэдээлэл байна.

зураг