Баристагийн дэлхийн аварга Mikael Jasin Монголд ирнэ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Nomadd Roasters зохион байгуулж буй Specialty Coffee Fest 2026 нь Cup to Craft концепцтойгоор энэ 5-р сарын 30-нд Blue Sky Hotel & Tower-д болох бөгөөд энэ удаагийн арга хэмжээ Монголын кофены салбарт түүхэн ач холбогдолтой мөч болохоор байна.

Монголд ''Specialty coffee'' соёл шинэ шатанд гарч байна:

Specialty Coffee Fest нь 2025 онд анх зохиогдсон бөгөөд 2026 онд хоёр дахь жилдээ дэлхийн түвшний хөтөлбөртэйгөөр болно. Энэ нь Монголд specialty кофены соёл өсөж, олон улсын хэмжээнд холбогдож байгааг харуулж байна. Дэлхийн кофены гурав дахь давлагаа буюу specialty coffee соёлын хамгийн чухал хэсэг нь “кофены боловсролтой хэрэглэгч” байдаг... Кофе нь дарсны адил гарал үүсэл, боловсруулалт, амтны ялгаагаар ялгардаг, өргөн судлагдахуунтай хүн төрөлхтний хоолны соёлын салшгүй хэсэг болоод удаж байна.

Дэлхийн индэр Улаанбаатарт

зураг
 

Дэлхийн улс орнуудад кофены фестиваль олон олноороо зохион байгуулагдаж, кофе соёл хэдийн түгээд байна. Үүнтэй зэрэгцэн Монголд ч 2024 оны Баристагийн Дэлхийн аварга Mikael Jasin анх удаа хүрэлцэн ирэх бөгөөд Specialty Coffee Association (SCA)-ийн албан ёсны сургагч багш Albert Kwak, La Marzocco-ийн Зүүн Өмнөд Ази хариуцсан төлөөлөгч Sharulnizam Sharruddin, MiiR брэндийн дэд ерөнхийлөгч Jordan Lee зэрэг олон улсын экспертүүд оролцон  кофены үрээс аяга хүртэл, аяганаас гарт ирэх бүтээл хүртэлх нарийн процессыг танилцуулж буйгаараа онцлог.

Дэлхийн 50 гаруй улсын мянга мянган баристагаас шалгарсан WBC аварга Монголд ирж буй нь кофены салбарын хувьд томоохон алхам юм. Энэ нь Монгол дахь бариста соёл, мэргэжлийн ур чадвар, specialty coffee-ийн боловсрол дэлхийн түвшинтэй ойртож буйн илэрхийлэл болж байна.

зураг
 

Дэлхийг нэг аяганаас:

Фестивальд Колумб, Этиоп, Хондурас, Кени, Никарагуа, Перу зэрэг 8 улсын specialty кофег амтлуулж, latte art болон brewing workshop, roasting demo, latte art сонирхогчдын тэмцээн зэрэг олон талт хөтөлбөр багтсан байна. Түүнчлэн specialty coffee community-д зориулсан олон төрлийн интерактив хөтөлбөрүүд багтжээ.

зураг
 

Кофе соёлыг түгээн дэлгэрүүлэгчид:

Арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Pocket Zero, Сүү ХК, Голомт банк байгаа бөгөөд La Marzocco, Timemore, MiiR, Bonaqua Mongolia зэрэг олон улсын брэндүүд дэмжлэг үзүүлж байна. Coffee Namu, Номад Паблишинг, La Marzocco Mongolia, MiiR Mongolia хамтран зохион байгуулагчаар оролцоно.

Дэлхийн кофены соёлд нэгдэхийг урьж байна.

зураг
 

Тасалбарын холбоос: shoppy.mn/products/speciality-coffee-fest-260530
Дэлгэрэнгүй вэб холбоос: 🌐 specialtycoffee.mn
Утас: 7772-4422
www.instagram.com/specialtycoffee.mn
www.instagram.com/coffeenamumongolia
www.facebook.com/coffeenamumongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.