Туулах чадвар | Тав тух | Хэмнэлт: BAIC BJ60 4X4 бэлэн борлуулагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Үнийн санал:

  • BJ60(stock) - 140.0 сая₮ + Бэлэг (AO Forged Off-Road Обуд + Өвлийн 4ш дугуй)
  • BAIC BJ60(тоногтой) - 145.0 сая₮ - Ачаа, Хажуугийн шат, Хажуугийн BOX, Mamba Racing Off-Road амаржин, 4ш AT дугуй).

Хар болон Цэнхэр/ногоон хамелеон өнгөний сонголттой бэлэн борлуулагдаж байна. 

НЭГ. BAIC ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

зураг
 

BAIC (Beijing Automobile Industry Corp.) group нь Mercedes Benz, Hyundai-тай хамтарсан үйлдвэртэй, Foton группийн гол хувьцааг эзэмшдэг, Канадын Magna international-тай хамтарсан цахилгаан машины Arcfox үйлдвэртэй, 1958 оноос хойш 68-дахь жилдээ ажиллаж буй БНХАУ-ын топ 4-т ордог автомашины групп компани. Алдарт Mercedes Benz Group AG-ийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг (9,98%).

ХОЁР. ХҮЧТЭЙ, ХЭМНЭЛТТЭЙ

BJ60 загварт алдарт “Ralliart” багийн ашигладаг Mitsubishi-ийн “4k” кодтой 2000сс турбо бензин хөдөлгүүр, Германы алдарт “ZF” брэндийн 8 шатлалт энгийн автомат хурдны хайрцгаас гадна “Mercedes Benz, “Land Rover”,  “Volvo” гэх мэт барууны алдарт автомашин үйлдвэрлэгчдийн ашигладаг 48V Mild Hybrid систем суурилуулагдсан байдаг. 

зураг
 

Toyota-ийн 4000сс V6 хөдөлгүүрээс хүчтэй:

  • Бензин мотор: 249 морины хүч, 400Н.м мушгих хүч
  • 48V Hybrid + цахилгаан мотор: 13 морины хүч, 50Н.м мушгих хүч
     
    Нийт: 262 морины хүч, 450Н.м мушгих хүчтэй

Монголын замд туршигдсан бензин зарцуулалт:

  • Шулуунд: 10л-12л /100км
  • Хотод: 12л-14л / 100км
  • АИ92 болон түүнээс тээш октантай бензин хийх заалттай
  • 85л бензин савтай

Хүч хэрэгтэй үед хүч өгч, хэмнэлт хэрэгтэй үед ухаалгаар зохицуулдаг систем:

48V Mild Hybrid систем нь хөдөлгүүрийн урд хэсэгт байрлах жижиг генератораас цэнэг авч хуримтлуулан таныг огцом хурд авах үед хуримтлуулсан цэнэгээ ашиглан бензин моторт богино хугацаанд нэмэлт хүч өгснөөр хурд авалтыг илүү жигд болгож, хөдөлгүүрийн ачааллыг бууруулж энэ нь цаашлаад  шатахуун зарцуулалтыг багасгадаг.

ГУРАВ. ТАВ ТУХ

BJ60 автомашин нь 5040мм урт, 1955мм өргөн, 1925мм өндөр, тэнхлэг хоорондын зай нь 2820мм, хэмжээгээрээ Toyota Land Cruiser 300-тай дүйцэх том хэмжээтэй, үүнийгээ дагаад цэлгэр уудам, том салоны зайтай. Урд болон хойд үл хамаарах тэнхлэг нь Танд илүү ТАВ ТУХ, ЗӨӨЛӨН мэдрэмжийг өгнө.

ДӨРӨВ. ТУУЛАХ ЧАДВАР ӨНДӨР, БАРТААНД БАРДАМ

АНУ-ын алдарт BorgWarner брэндийн 4х4 систем:

Салгаж /2H/, залгаж /4H/, хүндрүүлэх /4L/ 4 дугуй хөтлөх систем, төвийн дифференциал цоожлогч, хойд дифференциал цоожлогчтой. Спорт, Эко, Комфорт, Цас, Бартаа, Элс, Шавар, Хад чулуу гэсэн жолоодлогын 8 төрлийн жолоодлогын горимоос Та замынхаа нөхцөлөөс шалтгаалан сонгох боломжтой.

зураг
 
  • Баталгаа: 2 жил/100,000км
  • Эхний 2 удаагийн хөдөлгүүрийн тос, тосны шүүр
  • Банк дүүрэн бензин
  • Номерын хүрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • НӨАТ

ТАВ. БОДИТ ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Оч Моторс ХХК-ийн борлуулсан автомашинууд 10-дахь жилдээ Монголын замд явж байна.

BAIC BJ60 Автомашин эзэмшигчийн сэтгэгдэл /2024 оны 1-р сард борлуулсан/

Тоногтой BJ60:

Бензин зарцуулалт:

ЗУРГАА. БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ

Оч Моторс ХХК - Монголын автомашины зах зээлд 11 дэх жилдээ ажиллаж, BAIC(Mercedes-Benz, Hyundai), JMC(Ford, Isuzu), ZNA(Nissan) зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн албан ёсны дилерээр хэрэглэгчдээ хамгийн сүүлийн үеийн загвар, борлуулалтын дараах сэлбэгийн нөөц, засвар үйлчилгээгээр хангаж байна.

зураг
 

ДОЛОО. Лизингийн нөхцөл

“Оч Моторс” ХХК нь автомашинаа банкны болон банк бус санхүүгийн байгууллагын ногоон болон энгийн лизингээр санал болгож байна.

  • ХХБ - урьдчилгаа 20%, хугацаа 30-96 сар, сарын хүү - 1,6%
  • Хаан банк - урьдчилгаа 10%-20%, хугацаа 30-96 сар, сарын хүү - 1,5%
  • Голомт банк - урьдчилгаа 20%, хугацаа 30-96 сар, сарын хүү - 1,45%. 
  • ХАС банк - урьдчилгаа 20%, хугацаа 60 сар, сарын хүү - 1,6% - 1,8%
  • Төрийн банк - урьдчилгаа 10%-20%, хугацаа 30-96 сар, сарын хүү - 1,5%
  • Капитрон банк - урьдчилгаа 10%-20%, хугацаа 30-60 сар, сарын хүү - 1,7%

ТУРШИЛТЫН ЖОЛООДЛОГО ӨДӨР БҮР ХИЙГДЭЖ БАЙНА, ТА ЦАГ АВАХ ШААРДЛАГГҮЙ, ИРЭЭД УНААД ҮЗЭЭРЭЙ!

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.