Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсуудад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд, үргэлжлүүлэн Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар 4-5-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх ажээ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх улсын Гадаад хэргийн сайд нартай албан ёсны хэлэлцээ хийн төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцохоор болжээ.
Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны зургаадугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тус тус дипломат харилцаа тогтоож байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
