Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цасаар шуурч хүйтний эрч чангарна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гуравдугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
ИЙМД:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
