“АмЧам Монгол” хоёрдугаар сарын хэлэлцүүлгээ “Монголын боломж: Хөрөнгийн зах зээл” сэдвээр зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 20 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2026 оны 2-р сарын 26-ны өдөр “Монголын боломж: Хөрөнгийн зах зээл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

зураг
 

Энэ удаагийн хэлэлцүүлэг цаг үеийн төдийгүй бизнесийн орчинд тулгарч буй хөрөнгө оруулалт босгох, олон нийтэд хувьцаагаа санал болгох, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах зэрэг чухал асуудлуудыг хөндсөн өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.

АмЧам Монголын ТУЗ-ийн гишүүн Д.Бадрал нээлтийн үгэндээ хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, түүхэн замнал болон ирээдүйн чиг хандлагын талаар дурдаж, “Үнэт Секьюритиз” компанийн дэд-захирал Ө.Мөрөн “Хөрөнгийн зах зээлд тулгарч буй макро эдийн засгийн сорилтууд” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийв.

зураг
 

Уг хэлэлцүүлэгт Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо”-ны Удирдах Зөвлөлийн дарга Г.Энхбат, “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, “Голомт Капитал”-ын Гүйцэтгэх захирлын орлогч Н.Данзандагва тэргүүтэй панелистууд Америкийн Худалдааны Танхимын ТУЗ-ийн гишүүн Д.Бадрал (Модератор) нар хөрөнгийн зах зээлийг дэмжихэд чиглэсэн шинэчлэлүүдийг тодорхойлох талаар санал бодлоо илэн далангүй хуваалцаж, цаг үеийн нөхцөл байдлын  тухай өөр өөрсдийн тайлбар, байр суурийг хуваалцав.

зураг
 

Энэхүү өндөр түвшний панел хэлэлцүүлэг нь Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн цаашдын хууль тогтоох үйл ажиллагаа болон байгууллага хоорондын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулагдсан ба гишүүн байгууллагууд төдийгүй сонирхогч талуудыг хамарч оролцуулсан болно.  

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.