Уншиж байна ...

Аэро Монголиа ХХК хаврын онцгой урамшуулал зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 3 минутын өмнө
Сурталчилгаа

Аэро Монголиа ХХК энэ хаврын аяллын улиралд зориулсан онцгой урамшуулалт тийзний борлуулалтыг эхлүүллээ. Тусгай урамшуулал, хямдрал нь Японы Токио хот дахь сакура цэцэглэх улирал болон БНХАУ-ын Хөххот хот руу хийх нислэгүүдэд хамаарах бөгөөд аяллын эрэлт нэмэгддэг энэ үед зорчигчдод илүү хэмнэлттэй, уян хатан нөхцөлийг санал болгож байна.

зураг
 

Хөххот — Дэд бүтэц, боломжоор баялаг чиглэл

Хөххот чиглэлд 23кг + 23кг нэмэлт тээшний урамшуулал 3 дугаар сарын бүх нислэгт үйлчилж байна. Энэхүү урамшуулал нь бизнесийн болон худалдааны зорилгоор зорчих, их хэмжээний ачаа тээштэй аялах зорчигчдод бодит хэмнэлт болж байгаа юм.

Эхлэх үнэ:

  • УБ – Хөххот: 410,550 MNT /1 тал/
  • УБ – Хөххот – УБ: 670,200 MNT
  • Хөххот – УБ: 452,150 MNT /1 тал/
  • Хөххот – УБ – Хөххот: 844,750 MNT /2 тал/

Токио — Сакурагийн улиралд аяллын онцгой боломж

Токио чиглэлийн хамгийн хямд суудлууд нээлттэй борлуулагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 17 хүртэлх нислэгүүдэд үйлчилнэ. Сакура цэцэглэх богино хугацаанд аяллын эрэлт эрс нэмэгддэг тул зорчигчид урьдчилан захиалга хийх нь илүү ашигтай нөхцөл бүрдүүлж байна.

Эхлэх үнэ:

  • УБ – Токио: 888,930 MNT /1 тал/
  • УБ – Токио – УБ: 1,565,703 MNT
  • Токио – УБ: 879,973 MNT /1 тал/
  • Токио – УБ – Токио: 1,519,843 MNT /2 тал/

Токио хотын хаврын улирал нь аялал жуулчлалын оргил үе бөгөөд сакурагийн баясал, хотын соёл, худалдаа үйлчилгээний өргөн боломж нь жуулчдын сонирхлыг жил бүр татдаг. Тус компани энэхүү улиралд зориулан тусгай тариф нэвтрүүлснээр аяллыг илүү төлөвлөж, зардлаа оновчтой хуваарилах нөхцөлийг бүрдүүлжээ.

Хуваан төлөх боломж

Мөн зорчигчид Аэро Монголиа ХХК-ийн нислэгийн тийзийг Pocket Leasing үйлчилгээг ашиглан 4–12 сараар хуваан төлөх боломжтой. Ингэснээр хаврын аяллаа урьдчилан баталгаажуулж, санхүүгийн ачааллаа хуваарилах уян хатан нөхцөл бүрдэж байна.

Суудлын тоо хязгаартай тул зорчигчид нислэгийн дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөл болон захиалгыг компанийн албан ёсны сувгуудаар авах боломжтой юм.

Утас: 70103030
Facebook

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.