Уншиж байна ...

Өсөлтөд нэгдсэн шинэ хамтрал: “Ховд шонхрууд” баг “Khan Falcons” нэрээр улирлаа үргэлжлүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 10 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк сагсан бөмбөгийн спортын хөгжил, өсөлтийг дэмжих зорилгоор баруун бүсийн бахархал болсон “Ховд шонхрууд” (Khovd Falcons) багийг ивээн тэтгэж, хамтралаа эхлүүллээ. Ингэснээр тус баг цаашид “Khan Falcons” (ХААН шонхрууд) хэмээх шинэ нэр, гялалзсан эрч хүчтэйгээр талбайд гарахаар боллоо.

Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирлын плэй-оффын эрхээ саяхан албан ёсоор аваад буй тус багийн хувьд энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн ивээн тэтгэлгээр хязгаарлагдахгүй, багийн цаашдын хөгжлийг дэмжих, шинэ залуу тоглогчдыг дэмжих, урт хугацааны амжилтын суурийг тавихад чиглэж байна. Мөн үүний зэрэгцээ Монголын сагсан бөмбөгийн спортыг илүү өндөр түвшинд хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх орчныг бүрдүүлэх, хүүхэд, залуусыг уг спортоор хичээллэхэд урам зориг өгөхөд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Өнгөрсөн оны “М хөгжлийн лиг”-ийн аварга “Khovd Falcons” баг 2014 оноос тасралтгүй, тууштай амжилтаа ахиулж ирсэн бөгөөд энэ хугацаанд Оргилуун лиг, 21 аймгийн лиг, Хөгжлийн лиг, Супер лиг болон Үндэсний дээд лиг зэрэг шатлалуудад өрсөлдөн туршлагаа зузаатгаад буй билээ.

зураг
 

“Khan Falcons” шинэ нэртэй болоод буй тус баг 14 тоглогч, 3 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй,  багийн ерөнхий менежерээр Үндэсний дээд лигийн туршлагатай тамирчин С.Өрнүүнбилэг ажиллаж байна. Түүнчлэн багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, легионер тоглогч Brandis Raley Ross-ын оронд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын сайн танил Byron Wesley нэгдлээ.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн спортыг тогтвортой дэмжсээр ирсэн. Тодруулбал, сагсан бөмбөг шимтэн сонирхогч монгол үзэгчдэд 2015 оноос хойш NBA-гийн тоглолтуудыг шууд дамжуулан хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж ирсний зэрэгцээ 21 аймагт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай нийт 33-ыг байгуулж өгсөн. Мөн жил бүр орон даяар эдгээр талбайдаа хүүхэд, залуусын дунд 150 сая төгрөгийн шагналын сан бүхий “Khan Cup” тэмцээнийг амжилттай зохион байгуулж буй билээ.

Өсөлтөд нэгдсэн шинэ хамтрал ийнхүү эхэлж байна. “Khan Falcons” багт амжилт хүсье!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.