Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-ын авто худалдааны төвд сар шинийн баярыг угтан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хоёрдугаар сарын 6-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
22-ын авто худалдааны төвд “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн 20.5 га талбайд 6,375 авто зогсоолтой талбай дээр нийт 3,000 орчим импортын автомашин, тээврийн хэрэгслийг худалдаалж байна.
Түүнчлэн авто машинтай холбоотой бүх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, дугаар олголт, татвар, даатгал, банк, нотариатын үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд 110 байгууллага, аж ахуйн нэгж, 700 гаруй иргэн ажил үйлчилгээ явуулдаг гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!