Уншиж байна ...

“Амар байна уу үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярыг угтан "Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдааг "Их наяд" болон "Соёолж молл" худалдааны төвд нэг сарын турш зохион байгуулж, борлуулалтын үр дүнгээ танилцуулав.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1,000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулсан байна.

"Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 52.4 тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давсан үзүүлэлт боллоо" хэмээн нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа танилцууллаа.

"Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа өнөөдрийг дуустал буюу хоёрдугаар сарын 17-ныг хүртэл "Их наяд" болон "Соёолж молл" худалдааны төвд үргэлжлэх юм байна.