Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

09:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын бизнесийн зөвлөл, Монголын байгалийн өв сангаас "Үндэсний ногоон лаб" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Уул уурхайнхны ашиглаж буй усны үнийг нэмэгдүүлэх, нэр бүхий уул уурхайн компаниудаас нөхөн төлбөр болон татварын 20 орчим сая долларыг төсөвт төвлөрүүлэхгүй байгаа асуудлаар ҮАБЗ-д хандаж экологич Д.Туяа мэдээлэл хийнэ.

ХУД-ийн 118-р сургууль

12:00 цагт Монголын Эмнести Интернэшнл, Боловсролын Ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Хүний эрхийн үзэл санааг хичээлийн хөтөлбөрт тусгах нь” ЕБС-ийн багш нарын улсын уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

Цахимаар

13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.

Үндэсний номын санд

13:00 цагт Уламжлалт сар шинийн баярыг угтаж "Ёс заншил ба цагаан сар" арга хэмжээ болно.