Уншиж байна ...

Гал сөнөөгч нар хиймэл оюун ухаанд суурилсан энгэрийн камертай болно

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Шуурхай удирдлагын нэгдсэн төвийг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд одоогоор тус төвийн удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлжээ.

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Шуурхай удирдлагын төвд 24 цагийн турш нийслэлийн хэмжээнд ирсэн гал, усны гамшиг ослын дуудлага, мэдээлэлд удирдлагын мэдээллээр хангаж ажилладаг байна. 

Харин Шуурхай удирдлагын нэгдсэн төв ашиглалтад орсноор дээрх зохион байгуулалтыг өргөжүүлж, Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын автомашин бүрд камер, GPS, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камерыг хиймэл оюун ухаанд холбох аж.

Ингэснээр нэгдсэн удирдлагын төвөөс хянаж, гал түймэр унтраах, аврах ажиллагааны үед удирдлага зохион байгуулалтаар хангаж хангаснаар илүү олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж тодорхойлжээ.

Улаанбаатарын 16 өндрийн цэгт камер суурилуулах бэлтгэл ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба