Энэ сарын 12-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 13-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 15-нд Халх голын хөндийгөөр,
- 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 12-нд Алтайн салбар уулсаар,
- 13-нд нутгийн зарим газраар,
- 14-нд тал хээрийн нутгаар,
- 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,
- 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус,
- бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.
- 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 13, 14-нд хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!