Чингис хаан Үндэсний музейд
09:00-13:00 цагт “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026" санаачилгын нээлтийн арга хэмжээ болно.
Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд
09:40-16:30 цагт "Төрийн нууц ба мэдээллийн ил тод байдал: тэнцвэр, хариуцлага, оролцоо" дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдана.
ГЕГ-ын хурлын танхимд
10:00 цагт “Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Төрийн ордонд
11:00 цагт Ардчилсан Намаас багш, эмч нарын цалингийн асуудлаарх Засгийн газрын "залилан", Орхон аймагт МАН иргэдийн нийтийн хурлуудыг будилаантуулж, багийн даргын сонгуулийг улс төржүүлж буй зэрэг асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүртэл 1,600 километрийн гүйлтээ эхлүүлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
14:00 цагт Хууль хяналтын байгууллагуудын удаашралтай ажиллагаанаас болж хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ял завшиж байгаа талаар иргэн Б.Батдэлгэр мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!