Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитод усан спорт сургалтын төв өчигдөр ашиглалтад оржээ.
Уг төвийг улсын төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнес болон 62 автомашины зогсоолтой байна. Усан бассейн нь 220 хүний суудалтай, бүх насныхан хичээллэх боломжтой гэнэ.
Төвийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд эхлүүлж байжээ.
Үүнээс гадна тус дүүрэгт нийслэлийн төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр бейсболын талбай шинээр барихаар баталсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!