Абу Даби болон Токиогийн Их Дуулгад оролцох Монголын жүдочдын бүрэлдэхүүн
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос 2025 онд зохион байгуулж буй цуврал тэмцээн өндөрлөх дөхөж байна.
Энэ сарын 14-ноос 16-ныг дуустал Загребын Гранпри тэмцээн болно. Тус тэмцээнд 48 орны 370 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол манай улсаас тамирчид оролцохгүй юм.
Харин арваннэгдүгээр сарын 28-наас 30-ныг дуустал Абу Дабигийн Их Дуулга тэмцээнд 55 орны 435 тамирчин мэдүүлгээ өгчээ.
13 хоногийн дараа нээлтээ хийх тус тэмцээнд Монголоос 15 тамирчин өрсөлдөнө.
Эрэгтэй
- 60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,
- 66 кг: Ё.Басхүү,
- 73 кг: Ж.Энхтөр,
- 81 кг: О.Шинэбаяр,
- 90 кг: Ц.Ган-Эрдэнэ,
- +100 кг: О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн
Эмэгтэй
- 48 кг: Г.Наранцэцэг,
- 52 кг: Б.Уранзаяа, О.Оюунчимэг,
- 57 кг: Г.Энхжин, М.Цэндбазар,
- 63 кг: Л.Энхрийлэн,
- +78 кг: Д.Номинзул
Харин ирэх арванхоёрдугаар сарын 6-наас 7-ныг дуустал Токиогийн Их Дуулга тэмцээнээр IJF-ийн цуврал өндөрлөх юм.
Энэ тэмцээнд одоогийн байдлаар 43 орны 281 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэгт нэрээ өгчээ.
Эрэгтэй
- 60 кг: Б.Сүхбат, К.Ёолк,
- 66 кг: Б.Эрхэмбаяр,
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
- 81 кг: Н.Жангарай,
- 90 кг: Ц.Дагвадорж
- +100 кг: О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн
ЭМЭГТЭЙ
- 48 кг: Ж.Анударь,
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ,
- 57 кг: Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
- 63 кг: Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг,
- -78 кг: О.Хүслэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
