АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Коллежийн Лиг буюу NCAA-гийн шинэ улирал өнөөдөр эхэллээ.
Монголоос энэ лигт тоглож буй анхны тоглогч Ш.Энхийн-Од дөрөв дэх улиралдаа Өмнөд Каролинагийн багт тоглохоор болсон билээ.
"Gamecocks" Хойд Каролинагийн A&T багийг хүлээн авсан энэ тоглолтод 91:72-оор илүүрхэв. Ш.Энхийн-Од гараанаас талбайд гарч, 21 минут тоглохдоо 4 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.
Талбайн эздээс Мийчи Жонсон 14, Нордин Капик 13, Коби Нокс 12, Эли Эллис болон Элижа Стронг нар тус бүр 11 оноо авчээ.
Харин зочин багаас Люрон Уолкер 22, Льюс Уолкер 16 оноо авсан юм.
Урьдчилсан чансаагаар бүсдээ хоёрдугаарт жагсаж байгаа Өмнөд Каролинагийн баг дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 8-ны Бямба гарагт "Боулинг Грийн Фэлконс" багтай хийх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!