Уншиж байна ...

"Шүүхээс Б.Эрдэнэсүхийн гэм бурууг тогтоосон шийдвэр гарснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болно"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас баривчлаад байгаа юм. Шүүхээс түүний гэм бурууг тогтоосон шийдвэр гарснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болох талаар НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Б.Эрдэнэсүхийн асуудлыг НИТХ-аар шууд хэлэлцээд бүрэн эрхийг нь түдгэлзүүл гэсэн саналууд маш их ирж байгаа ч НИТХ-ын хурлаар болон Засаглал, Эрх зүйн хороогоор тухайн төлөөлөгчийн ёс зүй болоод бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хууль эрх зүйн боломж байхгүй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар тухайн төлөөлөгчийн гэм буруутай нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол төлөөлөгчийн бүрэн эрх шууд дуусгавар болно.

Ар гэрийнхнийх нь зүгээс өргөдөл, гомдол ирсэн даруйд гэмт хэргийн шинжтэй учир бид цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаад хандахдаа ямар нэгэн гаднын нөлөөгүйгээр хараат бусаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөх хүсэлтийг явуулсан. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явж байгаа гэсэн хариуг өгсөн.

Шийдвэр гаргах түвшний хүмүүс тэр тусмаа эмэгтэй УИХ-ын гишүүд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг чангатгаж, эрх зүйн орчныг сайжруулж өгөхийг хүсэж байна" гэв. 

зураг
 
НИТХ