Уншиж байна ...

ПРОКУРОР: НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт яллагдагчаар татсан

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн талаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Тус прокурорын газраас "Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “иргэн О.Н-ыг нөхөр Б.Э байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэсэн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сарын 13-ны өдөр Б.Э-г “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гарган ирүүлснийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.

Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас давхар хяналт тавьж ажиллаж байгаа" гэх мэдээллийг өглөө.