Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Тодруулбал энэ сарын 09-ний өдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай байгааг албаны эх сурвалж хэллээ.
Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалж "Хэрэг прокурорт шилжсэн учраас одоо цагдаа хохирогчийг хамгаалах байранд авах ажиллагааг хэрэгжүүлж болно.
Прокурор яллагдагчаар татсаны дараа цагдан хорих, хилийн хориг тавих зэрэг хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрдэнэ" гэлээ.
Он гарсаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 3.1 сая дуудлага бүртгэгджээ. Үүнээс 82,000 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа аж.
Давтамжтай дуудлагыг 2025 оноос бүртгэж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!