Уншиж байна ...

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан баривчилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас баривчилжээ. 

Тодруулбал энэ сарын 13-ны өдөр Б.Эрдэнэсүхийг “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гарган ирүүлснийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянажээ. 

Улмаар мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байдаг. 

Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас давхар хяналт тавьж ажиллаж байгааг Хан-Уул дүүргийн прокурорын газраас тодруулж хүргэсэн билээ.