Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд 2.1 га талбай бүхий спорт цогцолбор өчигдөр ашиглалтад оржээ. Тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисийн хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн зам, 100 автомашины зогсоолтой байна.
Ингэснээр хүүхэд, залуучууд спортоор хичээллэхээс гадна иргэд бялдаржуулах талбай дээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд спорт цогцолборыг барих ажлыг эхлүүлж, гүйцэтгэгчээр “Аглуут” ХХК ажилласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!