Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хийн түлшинд шилжсэн 5,000 айлын баллоныг 2,500 төгрөгөөр тооцож цэнэглэхээр төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. Төлөөлөгчдийн асуултад холбогдох албаныхан хариулсан мэдээллээс хүргэж байна.

  • Энэ жил Гандан, Зурагт, Дэнжийн мянгын 5,000, дараа жил 50,000 гаруй айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Дашваанжил, Юнигаз, Горгаз компанийн хийн түлшний нөөцийн агуулах, түгээлт зэрэгт тулгуурлаж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 5,000 айлд газыг 2,500 төгрөгөөр тооцож цэнэглэхээр төлөвлөсөн. Хийн төхөөрөмж нь дотроо мэдрэгчтэй, Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү мэдээллийг дамжуулна. Газны аюулгүй байдлын сургалт өнөө, маргаашгүй эхэлнэ.
     
  • Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийг дараа жил хийн түлшинд шилжүүлнэ.
     
  • Орос, Хятадыг холбосон хийн хоолой 2031 онд ашиглалтад орвол эдгээр хоолойгоос газ авбал үнэ хямдарна.
     
  • Энэ жил түлшээ өөрчилснөөр агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулж чадна.
     
  • Айл өрхүүдэд 112,000 угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Одоо нэмж 45,000 мэдрэгч худалдаж авах шаардлагатай байгаа. Мэдрэгч нь алсын зайн дамжуулагчтай, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн ислийг мэдэрдэг.
     
  • 2026 оны тавдугаар сараас Евро-5-аас доош ангиллын шатахууныг ногоон бүс болон орон сууцны хорооллын бүсэд худалдахыг хориглох төлөвлөгөөг боловсруулж байна.
     
  • Шахмал түлшний борлуулалтын цэг дээр ажиллаж байгаа хүн 3.5-4 сая төгрөгийн цалин авдаг. Нүүрсний тээвэрлэлт, хадгалалт зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд их төсөв тавигддаг.
     
  • Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулбал НЗД-ын орлогч, Тавантолгой түлш компанийн удирдлага, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга зэрэг ажил хариуцаж буй албан тушаалтнууд хариуцлага хүлээнэ.