Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дөлгөөн: Төсвийн хөрөнгийг айлын гэр, байшинг дулаалахад зарцуулах нь буруу

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн хийн түлшинд шилжүүлэх айл өрхийн дулаалгын асуудлаар санал гаргалаа.

Тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийдэл нь дулаалга. Түлш, газ, зуух завсрын шийдэл. Төр иргэндээ очиж, өмнөөс нь гэрийн бүх дулаалгыг хийж өгнө гэдэг үг биш. Төрөөс дулаалга хийхэд нь иргэдэд урамшууллыг бий болгох талаар ажиллах ёстой. Төсвийн хөрөнгийг айлын гэр, байшинг дулаалахад зарцуулахыг буруу гэж харж байгаа. 200 мянган айлыг бүгдийг төсвийн хөрөнгөөр дулаалж чадахгүй.

Түлш, газны хэрэглээ гэхээсээ илүүтэй гэр орноо дулаалж байгаа айлд урамшуулал олгодог болгох саналтай байна" гэв.

Түүнчлэн галлагааны улиралд түлшний нөөцийг иргэдэд сар бүр мэдээлж байх саналыг хэллээ.