Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлын айлуудыг сонгож, хийн түлшинд холбох ажил эхлээд буй.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр эдгээр байршлын 5,000 айлын гэр, байшинг дулаалах ажил аравдугаар сарын сүүлчээр дуусаж, хийн түлшинд холбох юм байна.
Баянгол, Чингэлтэй дүүргийн 22 байршилд цэг ажиллуулж, айл өрхийн баллоныг хийн түлшээр цэнэглэнэ.
Хийн түлшний хэрэглээнд шилжсэн айл өрхөд галлагааны улиралд 900,000 төгрөгийг сар тутамд хувааж, олгоно.
Харин аюулгүй байдал болон чанарын хүрээнд БНХАУ-ын “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!