Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хермес болон Геологийн төв лабораторийн нүхэн гарцын бүтээн байгуулалт гацжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод "Хермес" төв болон Геологийн төв лабораторийн нүхэн гарцыг барих ажил өнгөрсөн онд эхлээд буй. 

Өнөөдрийн байдлаар дээрх хоёр нүхэн гарцын бүтээн байгуулалт газар чөлөөлөлтийн асуудлаар гацжээ. 

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын хувьд нэг компанитай хашааг нь татуулахаар зөвшилцөж, үнэлгээ хийхээр болсон бол Вокзалын баруун талд, “Хермес” төвийн нүхэн гарцын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр таван ААН-тэй зөвшилцөлд хүрч чадаагүй байна. 

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх тээврийн хэрэгсэл заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр, баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэхгүйгээр Яармаг, Нисэх рүү хүрнэ.

“Хермес” төвийн төмөр замын нүхэн гарц 3.5 метрийн өндөртэй, 800 метр авто замтай бөгөөд 31,000 машин нэвтрүүлэх бол Геологийн төв лабораторийн нүхэн гарц нь 4.5 метрийн өндөртэй, дөрвөн эгнээ бүхий 1.4 км урт замтай, хоногт 27,500 машин нэвтрүүлэх тооцоолол гарчээ. 

Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, Хермес төвийн төмөр замын зоорийн, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барихаар БНХАУ-ын ЭКСИМ банктай 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулжээ. Эдгээрээс Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсон бол Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барьж эхлээгүй байна.