Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Жеймс Роукал: Хийн халаагуурт шилжихтэй холбоотойгоор хамгийн түрүүнд иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох нь зүйтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5,000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулна гэж нийслэлийн удирдлагууд мэдээлээд буй.

Тэд айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргахаар төлөвлөж, эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тус холбооны ерөнхийлөгчид илэрхийлжээ.

Харин Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал "Юун түрүүнд хийн халаагуурт шилжихтэй холбоотойгоор иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг явуулах нь зүйтэй. Энэ хүрээнд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой" гэдгээ уламжилсан байна.

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо /World Liguid Gas Association/ нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 125 гаруй улсад хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тухайлбал хөгжиж буй улс орнуудад уламжлалт эрчим хүчнээс байгальд ээлтэй шингэрүүлсэн хийн түлш рүү шилжих олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг аж.

Тус холбооноос 2012 оноос эхлэн Cooking for life хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 11 улсын нийт 900 сая орчим айл өрх ахуйн хэрэглээнд нүүрс түлдэг байсныг хийн түлшинд шилжүүлжээ.