Уншиж байна ...
Зураг
Зураг

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт Н.Нандинхүсэл АНУ-ын "Florida Tech" их сургуулийн багт тоглохоор болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Нандинхүсэл АНУ-ын WNCAA буюу оюутны лигт тоглохоор болжээ. 

Тодруулбал WNCAA-гийн хоёрдугаар дивизионы Флорида Теч их сургуулийн багийн "Panthers" багт зүтгэхээр болсныг тус сургуулийн албан ёсны хуудсаар мэдээлэв. 

Өдгөө 18 настай Н.Нандинхүсэл 177 см өндөртэй. Тэрбээр АНУ-ын сагсан бөмбөгийн нэр хүндтэй "Spire Academy"-д суралцсан нэгэн. 

зураг
 

Флоридагийн их сургуулийн эмэгтэй баг энэ жил томоохон өөрчлөлт хийсэн аж. Тус багт 38 жил ахлах дасгалжуулагчаар ажилласан Жон Рэйнолдс ажлаа хүлээлгэн өгч, Эшли Райли-Росс шинэ албанд томилогджээ. 

Жон Рэйнолдс дээрх хугацаанд 599 хожил авсан амжилттайгаар албаа өгчээ. 

Харин шинэ дасгалжуулагч Эшли Райли-Росс тус их сургуулийн эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулахаар болж буй гурав дахь хүн юм.

"Panthers" багийн хувьд "Sunshine State" мужийн аваргаар дөрвөн удаа тодорсон. Анх 1992 онд түрүүлж байсан бол 1993, 1997, 2002 онд цом өргөжээ.