Индэр    
2025 оны 6 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

3х3 ДАШТ: Испани, Нидерландын анхны медаль АЛТ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3х3 сагсан бөмбөгийн ес дэх удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлхийн шилдэг 40 баг оролцсон энэ удаагийн дэлхийн дэвжээнээс эрэгтэйчүүдийн ангилалд Испани, эмэгтэйчүүдэд Нидерландын баг аваргалав. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Испанийн эрчүүд түүхэндээ анх удаа шигшээд шалгараад алтан медаль хүртэв.

Испанийн эрэгтэй шигшээ багийн хувьд ДАШТ-д өмнө нь хоёр удаа оролцсон түүхтэй. Анхны ДАШТ-д 13 дугаар байр эзэлж байсан бол дөрвөн жилийн дараа дөрөвдүгээр байрт бичигдсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл сүүлийн таван тэмцээнийг өнжсөний эцэст Улаанбаатар хотод болсон дэлхийн аваргад тэргүүлэв. 

Шинэ аваргууд хэсэгтээ Швейцар, Литваг илүүрхсэн ч Их Британи, Нидерландын багт дийлдсэнээр шөвгийн 16-д шалгарсан. Улмаар Австрали, БНХАУ, Германыг ялаад шигшээд нэг хэсэгт учраа таарсан Швейцарыг хожсоноор түүхэндээ анх удаа алтан медаль хүртсэн юм.

Тэдэнтэй аваргын цом булаалдсан Швейцарын эрчүүд ч бас түүхэндээ анх удаа медальд хүрэв. "D" хэсгээ тэргүүлсэн Улаан армийнхан өнгөрсөн жил ДАШТ-д анх удаа оролцоод есдүгээр байр эзэлж байв. 

Энэ удаад шөвгийн наймд Латви, хагас шигшээд Сербийг буулган авснаар мөнгөн медаль хүртлээ.

ДАШТ-д хамгийн олон түрүүлсэн Сербийн шигшээ баг энэ тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр иж бүрэн медальтай боллоо. Сербичүүд ДАШТ-ээс зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар бүх цаг үеийг итгэл төгс тэргүүлж байна.

Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож, 19 дүгээр байр эзэллээ. Энэ нь ДАШТ-д үзүүлсэн хамгийн тааруу амжилт болов.

Тэмцээний бэлгэдлийн шигшээд:

  • Гуим Экспосито (Испани)
  • Натан Юркович (Швейцар)
  • Страина Стоячич (Серб)

Үнэ цэнтэй тоглогч:

  • Гуим Экспосито (Испани)
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмэгтэйчүүдийн ангилалд ч анхных гэсэн тодотголтой амжилт олон бичигдсэн. "B" хэсэгт орсон Нидерландын шигшээ баг эхний өдрөө л Япон, АНУ-д ялагдаад тааруухан эхлүүлсэн ч Чили, Чехийг дараалан ялснаар хэсэгтээ III байрт оров.

Ингээд хасагдах шатанд Унгар, шөвгийн наймд Австралийг нутаг буцаасан улбар шарууд хагас шигшээд Канад, шигшээд Монголын багийг ялж, түүхэндээ анх удаа алтан медаль хүртлээ. 

ДАШТ-ийг өнжиж үзээгүй нидерланд хүүхнүүд 2017 онд IV байр эзэлсэн нь өмнөх оргил амжилт нь байв. Ийнхүү тэд ДАШТ-ий аваргын цом хүртсэн долоо дахь баг болсон юм. Эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг гурав түрүүлсэн бол Франц, ОХУ, БНХАУ, Чех, Италийн баг алтан медаль, аваргын цомтой буцаж байв.

Сүүлийн гурван ДАШТ-д оролцохдоо ганцхан хожил авсан Монголын эмэгтэй шигшээ баг нутагтаа болсон тэмцээнд өнгөтэй оролцлоо. 

Хэсэгтээ гурав хожиж, II байраар хасагдах шатанд шалгарсан манай шигшээ баг БНХАУ, АНУ, Польшийн багийг хожихдоо хоёрт нь цаг сунгасан. Улмаар түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртсэн юм.

2022 онд анх удаа ДАШТ-д оролцохдоо мөнгөн медаль хүртсэн Канадын эмэгтэй шигшээ баг хүрлийн төлөө Польшийг илүүрхсэнээр хос медальтай болов.

Тэмцээний бэлгэдлийн шигшээд:

  • Ноорье Дрьессен (Нидерланд)
  • О.Хулан (Монгол)
  • Сайша Грант-Аллен (Канад)

Үнэ цэнтэй тоглогч:

  • Ноорье Дрьессен (Нидерланд)
Сонирхуулахад Ноорье Дрьессен дэлхийд хувь чансаагаар тэргүүлдэг. Тэрбээр 227,370 оноогоор манлайлж буй бол Монгол тоглогчдоос О.Хулан 123,394 оноогоор есдүгээрт бичигдэж байна. Түүнчлэн Б.Ариунцэцэг 112,151 оноогоор арванхоёрдугаар жагсаж буй.

Харин Монголын эрэгтэй шигшээ баг Ази тивдээ тэргүүлж байгаа бол дэлхийд №10, эмэгтэй шигшээ баг тивдээ №2, дэлхийд мөн №10 бичигдэж байна. Нидерландын эмэгтэй баг энэ удаагийн ДАШТ-д түрүүлснээр БНХАУ-ыг чансаагаар гүйцэн, дэлхийд өнгөлж эхэллээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг