"Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно гэдэгт Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч орохгүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад “төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно” гэдэг заалт бий.

Уг заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Засгийн газар, УИХ, яамд хэвлэл мэдээллийн албагүй байна гэсэн үг үү. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа мэдээлдэг байх ёстой. Үүнийг яаж зохицуулах вэ.

Мөн ташаа мэдээлэл, илт худал мэдээлэл гэдэг ойлголт байна. Үүний ялгаа заагийг тодруулах шаардлагатай байна.

Хууль санаачлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтай, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг, сонин сэтгүүл телевиз цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Тэгэхээр Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба эсвэл хэвлэлийн төлөөлөгч нар орохгүй. Гэхдээ бидэнд хуулийг хэлэлцэх явцдаа өөрчлөлт оруулах нэг том зүйл бий. Ч.Лодойсамбуу гишүүн энэ асуудлыг нэлээд сайн дэвшүүлж байгаа. Энэ юу вэ гэхээр төрийн байгууллага төрийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр контент үйлдвэрлэгч баг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй дүйцэхүйц хэмжээний зардал гаргаж үйл ажиллагаа явуулж байна. Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудаас хэвлэл мэдээллийн зах зээлд үзүүлж байгаа нөлөөлөл нь бусад хувийн аж ахуйн нэгжийн үзүүлж байгаа нөлөөллөөс үлэмж том байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн үлэмж хэмжээний мөнгө энэ зах зээл рүү яваад эргээд сөрөг үр дагавар үүсгэж байна. Энэ асуудлыг цэгцлэх ёстой. Ч.Лодойсамбуу гишүүнээс гадна хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцсон хэвлэлийн мэдээллийн салбарын төлөөллүүд энэ асуудлыг хөндсөн. Төрийн байгууллагууд сайн сэтгүүлчдийн түүгээд авчихдаг, студи байгуулдаг, контент хийдэг болчихсон. Үүнийг хязгаарлая гэж байсан.

Хуулийн төсөлд зөвхөн Ерөнхийлөгчийн дэргэд Монгол Улсыг гадаадад сурталчилдаг ганцхан байгууллага байна гэж заасан. Энэ бол МОНЦАМЭ агентлаг. Монгол Улсын гадаадад сурталчлан таниулдаг, зөвхөн гадагшаа үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус байгууллага.

Ташаа мэдээлэл, илт худал мэдээллийн тухайд, илт худал мэдээлэл гэдэг бол бодит баримттай нийцээгүй, тухайн этгээдийг гүтгэх зорилгоор илтэд худал мэдээлснийг хэлнэ. Үүнийг хуулийн төсөлд оруулснаар мөрдөгч хүн болгоныг дуудаад эндүүрсэн, ташаарсныг нь “Чи илт худал мэдээлэл тараалаа” гэх боломжгүй болгож байгаа юм.

Өмнө нь “15 удаа гадаад томилолтоор явжээ” гэж бичсэнийг “Илт худал мэдээлэл байна. 13 удаа явсан” гэдэг жишээ гарч байсан шүү дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.211] 2025/4/24
monkord bank anod bank zeel ogno
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.211] 2025/4/24
anod bank zeel ogno.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.211] 2025/4/24
19001617 medeel tugeene.endes asuugarai
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.211] 2025/4/24
credit bank zeel olgono.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.211] 2025/4/24
monkord bnak chinggis bnak zeel olgono
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.211] 2025/4/24
monkord bank zeel olgoj baina
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.41] 2025/4/24
Хаалтын гэрээ хийхйиг хуулиар хоригло.
1 | 0 Хариулах
Хулгайчд [202.179.24.66] 2025/4/24
MAH сонгосон малнууд
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.89] 2025/4/23
Зөв
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.30] 2025/4/23
Хуулиндаа өөрёлөлт оруулаа яхориглох заалтыг 90 ээд оны эхээр улс төржилтийн үед оруулсан юм Гэтэл засгаас хэвлэл мэдээлэлт асар их зардал гаргалаг зарим гь дээр хэлснээр студи хүртэл байгуулдаг. Гэтэл ласгийн газар өодлогоо иж бүрэн мэдээлж чадахгүй байна Асуудлаа мэддэг салбар салбарын мэргэжилтнүүд үгээ хэлэх индэр баыхгүы худхл үнэн мэдээллийг хувийн голдуу хэрэгслүүдээр сэтгүүлчдиын үзэмжээр нийтэлж байна Чөлөөт гэх сэтгүүлчид нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна Тэдэнд боломж ч хомс байна Зардлаас өолоод сэтгүүлёид хөдөөний амьдралыг огт сурвалжлахаа больсон
0 | 0 Хариулах
зочин [103.212.117.138] 2025/4/23
Дүүрэгт хэвлэл мэдээллийн ажилтаг гэх шал хэрэгцээгүй хүмүүс засаг даргаа сурталчлан ажилладаг цомхотгол хийх нь зөв
1 | 0 Хариулах
Жамбаа [202.9.40.69] 2025/4/23
Маш зөв хууль
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] 2025/4/23
АЛУУРЧИН ганзул , нөхрөө сольж , 9 ийн хамгаалалтын албаны залуутай суусан . ингээд гэр бүлээрээ эхнэргүй ОЭ ийн толгойг эргүүлээд, вакуумжуулаад байгаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.50] 2025/4/23
төрийн нэрээр МАНингийн хэдэн хулгайч л тархи угаалт хийж худал мэдээ түгээдэг болсон, төр нь үргэлж худал мэдээ түгээж байгаа. псдаа.
4 | 0 Хариулах