"The MongolZ" баг "IEM Melbourne 2025" тэмцээний Playoffs шатанд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээн Австралийн Мельбурн хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг Азийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа юм.

Тэд А хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын "Complexity" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өчигдөр хийж, 2:1-ээр хожсон. Үргэлжлүүлэн Playoffs шатанд шалгарах эрхийн төлөө Европын "FaZe Clan" багтай "Во3" журмаар өнөөдөр тоглож, 2:0-оор хожлоо.

Манай улсын баг "FaZe Clan"-ий сонгосон "Dust II map" дээр өрсөлдөгчөө 13:8-аар буулган авсан. Харин өөрсдийн сонгосон "Ancient map" дээр нэмэлт үе гаргаж, ялалт байгуулснаар Playoffs буюу шөвгийн зургаан багийн шатанд тоглох эрхтэй боллоо.

Гэхдээ Данийн "MOUZ" багтай маргааш 14:15 цагт тоглож, А хэсгээс нэгдүгээр байраар гарах эсэхийг шийднэ. Хэрэв хожвол шууд шөвгийн дөрөв рүү дэвшинэ. Хожигдвол хэсэг бүрийн 2, 3 дугаар байраар гарсан багуудтай тоглох юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Оюун [66.181.187.248] 2025/4/25
Болж байна. Өшөө урагшаа түмүүлээрэй. Та нарт бүх л боломж бий шүү. Амжилт өөд тэмүүлээрэй залуусаа. Баяр хүргье.
0 | 0 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
tgd udahgui yerunhiilugch blh bhda
0 | 0 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
hudulmuriin baatar tgd yerunhiilugch lol
0 | 0 Хариулах
Зочин [24.134.22.209] 2025/4/22
hicheelee hiigeesei
0 | 7 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/4/22
0/8 bait, yavj ajil hii lalaraa
4 | 0 Хариулах
Z [202.126.91.11] 2025/4/23
Jild 300k dollar oldog hund chi hicheeldee suuhiig zaalaa yu
0 | 0 Хариулах