ҮЙЛ ЯВДАЛ: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Holiday in Ulaanbaatar" зочид буудалд

09:30 цагт “Барилга, дэд бүтцийн салбарын хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэлнэ. 

Хэлэлцүүлгийн гол зорилго нь улсын комисс чанаргүй барилга хүлээж авахгүй байх, барилгын зөвшөөрлөөс эхлээд ашиглалтад орох хүртэлх үйл явцад тавих хяналтыг сайжруулах тал бүрийн байр суурийг оролцуулна. 

Төрийн ордны Их танхимд

09:30 цагт "Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код" нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ. 

Төрийн ордонд 

09:00-15:00 цагт Байнгын хороодын хуралдааныг зохион байгуулна. 

09:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны байранд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны гуравдугаар сарын үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт “Nomadic Fighting Championship” тулааны спортын дөрвөн төрөлт холбооны ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Гранпплинг гэсэн дөрвөн төрлөөр нийт есөн тулаантайгаар Олон улсын жишгээр зохион байгуулагдах анхны тэмцээнийг танилцуулна. 

Монгол тамирчдын эсрэг гадаадын чансаа өндөр тамирчид ирж өрсөлдөж, олон улсын шүүгчид ирж шүүх юм.

Цахимаар 

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг