• 6 сарын 8, Ням

Поп од Кэти Перри болон бусад таван эмэгтэй сансрын уудмын захад хүрээд эсэн мэнд буцаж ирэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Америкийн поп од Кэти Перри болон өөр таван эмэгтэй Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын Blue Origin компанийн хөлгөөр сансарт нисээд амжилттай буцаж ирлээ.

Түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт ниссэн нь энэ юм.

Багийн бүрэлдэхүүнд Перригээс гадна Безосын сүйт бүсгүй Лорен Санчес, CBS теле сувгийн хөтлөгч Гэил Кинг, НАСА-гийн судлаач Айша Боуи, иргэний хөдөлгөөний идэвхтэн Аманда Нуеэн, кино продюсер Кериан Флинн нар байжээ.

Blue Origin компанийн олон дахин ашиглагдах New Shepard хөлөг  хөөрснөөсөө хойш 11 минутын дараа дэлхийд буцаж газардсан юм. Ингэхдээ хөлгийн эх бие болон хурдасгуур нь тус тусдаа амжилттай газарджээ.

Ийм богино хугацаанд хөлөг газраас 100 гаруй километрийн өндөрт хүрэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сансрын уудмын хил хязгаарыг хэсэгхэн хугацаанд давдаг юм.

Энэ хооронд зорчигчид нь цонхоор бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг ажиглаж, жингүйдлийг мэдэрдэг байна.

зураг
 
Кэти Перри

Сансраас буцаж ирсэн бүсгүйчүүдийг тэрбумтан Безос өөрөө угтаж авсан бөгөөд хөлгийн хаалгыг гаднаас нь нээсний дараа хамгийн түрүүнд сүйт бүсгүйгээ гаргажээ.

Эмэгтэй багийн сансарт нисээд буцаж ирэх хүртэл үйл явдлыг газар дээр Хлое Кардашян, Офра Уинфри зэрэг эмэгтэй алдартнууд ажиглаж байлаа.

Үүнээс өмнө зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт ниссэн ганцхан тохиолдол байдаг нь 60 жилийн өмнө ганцаараа сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Валентина Терешкова байжээ.

Түүнээс хойш эмэгтэйчүүд сансарт олон удаа ниссэн ч үргэлж эрчүүдтэй хамт нисэж байсан юм.

зураг
 

New Shepard хөлгийн хувьд бүрэн автомат удирдлагатай тул зөвхөн зорчигчдыг тээвэрлэдэг. Гэхдээ багийн хоёр гишүүн бусдадаа заавар өгөх, дэлхийтэй холбоо барих үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгддэг байна.

Сансрын технологийн Blue Origin компанийг 2000 онд Амазоны тэрбумтан Безос үүсгэн байгуулж байв.

New Shepard хөлгөөр сансарт аялах тасалбарын үнээ Blue Origin нийтэд зарлаагүй байгаа ч $150,000-аар суудлаа баталгаажуулдаг гэсэн мэдээлэл бий.

Аялал жуулчлалаас гадна Blue Origin компани олон дахин ашиглагдах пуужин, тойрог замын станц, саран дээр газардагч систем зэрэг бусад техник технологиудыг хөгжүүлж байгаа.

New Shepard хөлгөөр аялах зорчигчид хоёр өдрийн сургалтад хамрагдахдаа бие махбодын бэлтгэл хангаж, онцгой тохиолдолд авах арга хэмжээ, жингүйдлийн үед ажиллах дүрэм зэргийг заалгадаг байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.22] 2025/4/16
sansart 10minutand hurch bhd manai uher mongolchuud niseh buudalruugaa oroh gj 3 tsag bolj bna
0 | 0 Хариулах
Sda [59.153.115.208] 2025/4/15
Samsara ch Terelj orokhoos amarkhan bolokh ni Aguu USA yum daa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.62] 2025/4/15
namaig avaad yavahgui dee
0 | 0 Хариулах
Коля [202.9.41.61] 2025/4/15
Сансар буцартав
0 | 0 Хариулах
зочин [93.22.38.167] 2025/4/15
Гуррагчаа улсын зардлаар сансарт зугаалаад ирж байсан юм байна шуу дээ хэ хэ хэ
1 | 3 Хариулах
Зочин [66.181.183.121] 2025/4/15
орчин үеийн америк хүүхнүүд гэж нил хиймэл сормус, хиймэл хөх, хиймэл өгзөг, хиймэл хүүхнүүд. харахад ч ой гутмаар. скандинав, славян шар хүүхнүүд л хамгийн миссүүд юмдаа + итали, испани хүүхнүүд
1 | 2 Хариулах
Зочин [83.39.213.158] 2025/4/15
Бэлтгэгдсэн сансрын нисгэгч хэдхэн минут аялсан сансрын жуулчидыг хооронд нь баг гэж ярих хэрэггүй. Нэг нь аялж байна нөгөө нь шинжилж судалж байна.
1 | 1 Хариулах
zochin [27.123.212.86] 2025/4/15
buh barilddag murtluu hurandaa bolood baidag tai yalga yu bgan
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.35] 2025/4/15
бид хэд тэхэд яармаг орох гэж зовжийшд ккк
7 | 1 Хариулах
Зочин [103.212.116.135] 2025/4/15
Яг үнэн. Ухаантай харьцуулалт.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.216] 2025/4/15
Эднүүс тэгээд сансрын нисгэгч гэж тооцогдох уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/15
Гүрргачаагийнхаар бол тооцогдоно.
2 | 2 Хариулах
Зочин [59.153.114.239] 2025/4/15
Айлын хүүхдүүд яаж өсч хөгжиж байна, гэтэл манай хүүхдүүд нусаа чирсээр л
0 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/15
6 чавганц анх удаа сансарт хөөрчээ гэвэл үнэнтэй ойртох бөлгөө
1 | 9 Хариулах
Зочин [27.123.212.86] 2025/4/15
Бах мэлхийн үлгэрийг та уншаарай
2 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/4/15
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭН БИШ ЗҮГЭЭР Л ЖУУЛЧИЛСАН ШҮҮ. БИТГИЙ ЭНДҮҮРЭЭД БАЙГААРАЙ.
10 | 6 Хариулах
Зочин [139.5.216.142] 2025/4/15
Yaasanch baisan golog min dansart niseed irsen muu ymdagnii ys ytreenii hana hujaagiin belgevchnii tsoorhoigiin tochik min oisonuu
0 | 2 Хариулах
Зочин [202.21.126.30] 2025/4/15
Хогийн шаар чи өмхий амаа тат
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.142] 2025/4/15
Joom uurlesen amaaraa sansart niseegui juulchilsan ch geh shig amindaa doochni hiigeed bgaa ymuu juulchlah baitugai sansariin holgiigni barij yzeh ymsan gesen ornuud delhiigeer neg bna
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.23] 2025/4/15
АЙКӨӨНӨӨ! ТАНАЙХ ЗЕЛЯГААСАА ИЧЭЭД БАЙГААМУУДАА? ЯАГААД ЯЛАЛТЫНХ НЬ ТУХАЙ БИЧИХГҮЙ БАЙГААМБЭЭ?
2 | 10 Хариулах
Зочин [59.153.114.105] 2025/4/15
Chamaig uzel bodoldoo urgelj unench baina gej naidaya daa. GULUGUU
6 | 0 Хариулах
Халх [202.70.43.211] 2025/4/15
хошного путин удахгүй үхэж далд орноо
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.23] 2025/4/15
АЙКӨӨНӨӨ! ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИН АМЕРИКИЙГ ӨЧИГДӨР БУУЛГААД АВЧИХСАН! ӨНӨӨДӨР УКРАЙНЫГ ДАРЖ АВЛАА! МАРГААШ ЕВРОПЫГ БУУЛГАЖ АВНА! ЯМАР ВЭ ДЭЭ?
1 | 9 Хариулах
РАВДАН [66.181.160.23] 2025/4/15
ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХЭДЭН СЭГСГЭР АВГАЙ НАР ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИН БИД НАРЫГ ХЭТ ИХ ЧҮКИНДЭЭД БАЙНА! БЯДНУУС АЙЖЭЭН ГЭЭД Л ЧАРЛАЛДААД БАЙНА ШҮҮ ЦААНА ЧИНЬ!
1 | 5 Хариулах
Зочин [66.181.180.100] 2025/4/15
Гайхалтай! Одоо АНУ-д Сансарт хүнтэй нислэг хийдэг хувийн компаниуд бий боллоо.Цаашид ч нэмэгдэнэ.
3 | 0 Хариулах
уб хот даяр [66.181.176.132] 2025/4/15
түц тэйгээ байлдаж.. зг нь хөдөө гал түлж дулаацаж явхад эд нар Сансарт ниссэн шигээ явхымдаа...
12 | 0 Хариулах
Зочин [139.5.216.142] 2025/4/15
Zaya chin terdee
7 | 0 Хариулах
Зочин [103.212.118.115] 2025/4/15
Олоон жил ардын намыг сонгуулиар сонгосны ач буянаар нүхэн жорлонтой, шахмал түлштэй, агаарын бохирдолттой, хорт хавдартай улныхан болчихоод 21-р зууны 25 онд ардын намтайгаа л байж байхийм! Яасан хаширдаггүй юм бэ?
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.23] 2025/4/15
АЙКӨӨНӨӨ! ТАНАЙ ЗЕЛЯ ПҮҮЖЭЭ АХАА БИ БУУЖ ӨГЬЕ ГЭЖЭЭН! БИЧИХГҮЙ ЮМ УУ?
0 | 9 Хариулах
Зочин [139.5.216.142] 2025/4/15
Tiim ym bichuul ikon tejeegchee aldaad dampuurna bichsen setguulch shuud ajlaasaa hoogdono
0 | 5 Хариулах