Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Герман улс анх удаа цэргийн хүчээ гадаад улсад урт хугацаагаар байрлуулах гэж байна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Германы зэвсэгт хүчин Бундесвэйр 45 дугаар Хуягт Бригад хэмээх нэртэй шинэ анги байгуулж, Литва улсын нутаг дэвсгэрт тогтмол байрлуулахаар болсныг Мягмар гарагт зарлажээ.

Бригадын командлагч, генерал Христоф Хубер “бид зөвхөн бэлэн байдлаа хангадаг бус, хариуцлага үүрдэг болж байна” гэж энэ үеэр мэдэгдсэн байна.

“Энэ бол холбоотнуудынхаа төлөө, Литва улсын төлөө, Европын аюулгүй байдлын төлөө алхам юм. Энэ бол энх тайван, эрх чөлөөгөө өөрийн холбоотнуудын хамт хамгаалахад бэлэн байгаагийн нэг илрэл юм” гэж тэр цааш нь хэлжээ.

Шинэ анги нь дотроо хэд хэдэн батальонтой, цэрэг, энгийн ажилтан нийлээд 5,000 орчим хүнтэй байх гэнэ.

Бригадын удирдлага 2027 он гэхэд байлдааны бэлэн байдлаа бүрэн хангах зорилт тавьжээ.

Литва нь Оросын ойрын холбоотон Беларусь улс болон Оросын үндсэн газар нутгаас таслагдсан бүс нутаг Калининградтай хил залгадаг НАТО-гийн гишүүн улс юм.

Тус улс Украины дайн эхэлсэн цагаас хойш батлан хамгаалах салбартаа ихээхэн анхаарал тавих болж, одоо энэ салбарт зарцуулах хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар НАТО дотроо дээгүүр жагсдаг болжээ.

Литвад одоо НАТО-гийн гишүүн орнуудын цэрэг, зэвсэг байнга байрладаг.

Өнгөрсөн сард Герман улс батлан хамгаалах салбарын төсвөө эрс нэмэгдүүлэх түүхэн шийдвэр гаргасан.

Үүний нөлөөгөөр тус улсын зэвсгийн томоохон үйлдвэрлэгч Rheinmetall энэ оны борлуулалтаа 25-30 хувиар өсөх тооцоог гаргасан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ХАХА
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
134 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг