Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын VI уралдааныг арванхоёрдугаар сарын 13-17-нд зохион байгуулахаар болжээ.
Тус сангийн гишүүд хэлэхдээ "Уралдааны нийт шүүгчийн 80-аад хувь нь гадаадын мэргэшсэн дуурийн уран бүтээлчдээс бүрдэж байгаагаар онцлог.
Итали, Япон, Орос, Хятадаас олон улсын шүүгчид хүрэлцэн ирнэ.
Энэ жил Ц.Пүрэвдорж багшийн мэндэлсний 95 жилийн ой тохиож байгаа. Монголоос төрөн гарч байгаа шилдэг авьяаслаг дуучдыг дэлхий дахины шүүгч, уран бүтээлчдэд таниулах үйл хэргийг энэ ой эхлүүлж байна.
Мөн Монгол улсад мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний сургалт дэг 60 жилийн ойтойгоо золгож буй. Энэхүү 60 жилийн дэг сургалтыг эхлүүлэгчдийн нэг бол Ц.Пүрэвдорж багш юм. Монголчууд нэгэн жарныг бэлгэшээдэг.
Дуулаачдын олон улсын уралдаан нь 2024 оны арванхоёрдугаар сарын 13-17-ны хооронд хоёр үе шаттай явагдана. Хаалтын тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт уламжлал ёсоор симфони найрал хөгжимтэй зохион байгуулагдана" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!